1975 оны арванхоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн тэрбээр 19 дүгээр хорооллын 32 дугаар байрны атамануудын нэг байж. СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон тэрбээр “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт дүр бүтээжээ. УДЭТ-т дөрвөн жил ажиллаад өрх тусгаарлаж, хошин урлагт хүч сорьсон Ш.Доржсүрэн сүүлийн үед найруулагчийн ажилд илүү хорхойсож, дэлгэцийн бүтээл хийх болсон.