1206 он. Их Монгол Улс байгуулагдав

12-р зууны сүүлийн хагаст Монголын газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. 

Ийнхүү дэлхийн түүхэн дэх хамгийн том газар нутгийг эзэлсэн хүчирхэг эзэнт улс үүссэн юм.