1921 он. Ардын хувьсгал ялав

1921 оны Ардын хувьсгал нь Монгол Ардын Намын удирдлаган дор явагдаж харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ. 1921 оны хувьсгал нь коммунист биш харин үндэсний ардчилсан хувьсгал юм. 1911 оны хувьсгалыг лам ноёд харин 1921 оны хувьсгалыг энгийн ард, доод, дунд тушаалын түшмэд, цэргийн дарга, жижиг хөрөнгөтнүүд эхлүүлжээ. Уг хувьсгалыг жирийн ард иргэд тэргүүлэн эхлүүлсэн тул зарим тохиолдолд 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг.