2008 он. Н.Түвшинбаяр олимпийн аварга болов

Монгол Улсыг төлөөлж Хятадын Бээжин хотод зохион байгуулагдсан 2008 оны зуны олимпод 29 тамирчин жүдо,  чөлөөт бөх,  бокс,  буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик,  усанд сэлэлтийн төрлүүдэд хүч чадлаа сорьсон билээ.

Жудо бөхийн төрөлд Найдангийн Түвшинбаяр -100 кг-ийн жинд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнөд Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Казаxын Житкеевийг вазаригаар хожжээ.