1968 он. Олимпийн анхны медалиа авав

Мексик улсын нийслэл Мехикогийн олимпийн наадам Латин Америкт зохион байгуулсан анхны наадам байсан юм. Монголчуудын хувьд хоёр дахь зуны олимпдоо оролцсон. Тус орныг 16 тамирчин зорьж нэг мөнгө, гурван хүрэл, хоёр тамирчин шагналт байранд шалгарч Монгол Улс 27 дугаар байрт шалгарч байжээ.

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Жигжидийн Мөнхбат 87 кг-ын жинд Зүүн Герман, Мексик, Швейцарь улсын тамирчдыг оноогоор ялж, IV тойрогтоо гоц мөргөн V, VI тойрогтоо Болгар, ЗХУ-ын тамирчидтай хайнцаж баруун Германы тамирчин Пекхэмийг ялснаар олимпийн мөнгөн медалийг зүүж эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулсан юм. Харин түүний араас 78 кг-д Т.Артаг, 70 кг-д Д.Сэрээтэр, 52 кг-д Ч.Дамдиншарав нар хүрэл медалийн эзэд болсон билээ.

Тухайн үеийн хачин дүрмээс болж Ж.Мөнхбатын хувьд нэг ч ялагдаагүй ч мөнгөн медалийн эзэн болсон юм.