Гэрлэж амжаагүй явна

"Гэрлэж амжаагүй явна" кино нь 1981 оны бүтээл юм. Энэ кинонд уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл бодол, хүсэл зорилгын зөрчлийг харуулжээ.

Найруулагч: Ж.Бунтар Зураглаач: Б.Балжинням

Зураач : Б.Төмөрбат Зохиогч: Ч.Гомбо Хөгжмийн зохиолч: З.Хангал

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Д.Цэвэлмаа, Б.Дашдулам

Гол дүр :

Гансүх- Ч.Хүрэл 

Сүрэн- Н.Батцэцэг 

Баярсайхан- И.Нямгаваа 

Энхээ- Д.Гүрсэд 

Очир- Д.Алтангэрэл 

Цолмон- П.Долгорсүрэн