Гийнгоо

"Гийнгоо" кино нь 1983 оны бүтээл юм. Уг киноны зохиогчийг Өмнөговь аймгийн Баян овоо суманд ажиллаж байхад нэгдлийн дарга нь “Манай сумын хүүхдүүд зуны амралтаараа эмнэг даага сургаад, сургасан даагаараа хичээлийн шинэ жилийн нээлтээр уралддаг даалгавартай” гэж ярьснаас сэдэвлэн энэ киноны өгүүлэмжийг гаргажээ.

Найруулач  –  Дашдондогийн Ичинноров 

Зохиогч  – Самбуугийн Надмид 

Зураглаач – Дашдоржийн Баатар 

Зураа – Пунцагийн Сосорбарам 

Хөгжмийн зохиолч  –  Цогзолын Нацагдорж

Гол дүрд: 

Зоригт – Машлайн Мөнхчулуун 

Хонгор – Цэвэгдоржийн Мөнхбат 

Данхар – С.Ганбат 

Золзаяа – П. Бүдсүрэн 

Боролзой – Доржийн Найдан 

Лхам – Цэрэнпилийн Ерөө 

Баатаа  – Батаагийн Батдаваа 

Балбар – Гомбын Очирбат