Гарын таван хуруу

"Гарын таван хуруу" кино нь 1983 оны бүтээл юм. Энэхүү кино нь Зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа болон эцэг Шагдар нь Хорлоотой зугаалж яваа, тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг зэрэгцүүлэн харуулжээ.

Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа

Зохиолч: И.Нямгаваа 

Зураглаач: Б.Балжинням 

Зураач: Д.Энхболд 

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров

Дууны найруулагч – Д.Варшаабазар

Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул

Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант

• Гол дүрд:

Сүрэн – Я.Оюунцэцэг 

Бат- Л.Баярсайхан 

Баяр- Д.Ганхуяг 

Элбэг – М.Батхишиг 

Идэр – Н.Батамгалан

 Шагдар – Л.Лхасүрэн 

Должин – Ш.Цэцэг 

Хорлоо – Л.Цогзолмаа