Арав.мн

Улс орон: ВЬЕТНАМ

Улс орон: ВЬЕТНАМ

Нэрийн утга: Өмнөд нутаг.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

Засаглалын хэлбэр: Марксист-Ленинист нэг намын, социалист бүгд найрамдах

Улсын уриа: “Тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргал”

Төрийн дуулал: “Армийн марш”

Нийслэл: Ханой

Мөнгөн тэмдэгт: дон

Flag of Vietnam

  • Газар нутаг нь S хэлбэртэй.
  • Вьетнам хэл Америкт хамгийн их түгсэн долоо дахь хэл.
  • Резин, самрын тэргүүлэх экспортлогч. Мөн цагаан будааны хоёр, кофений хоёр, далайн хоолны тав дахь том экспортлогч.
  • 95 сая орчим хүн амынх нь 75 хувь 1975 оноос хойш мэндэлсэн. Хүн амынх нь 80 хувь 35-аас доош насныхан.
  • Тээврийн гол хэрэгсэл нь галт тэрэг, дугуй. Унадаг дугуй нь 20 гаруй сая вьетнамчуудын гол унаа юм.
  • Хоёроос илүү хүүхэдтэй болохыг хориглодог.
  • Гуравдагч ертөнцийн орнуудаас ажилгүйдлийн төвшин хамгийн бага нь.
  • Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн олон гол мөрөнтэй улс. Тус бүс нутгийн гол таван мөрөн Вьетнамын нутгаар урсдаг.
  • Наран шарлагын газрууд, олон арван сүм хийд, олон төрлийн амьтан, ургамлаараа алдартай.
  • Хюэ хот 1802-1945 онд Нгуений хаант улсын нийслэл байв. Ихэс дээдсийн арав гаруй орд харштай тус хотыг 1993 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэжээ. Дэлхийн өвд соёлын таван дурсгалт газар нь бүртгэгдсэн.
  • 54 ястантай. Хамгийн том нь буюу кинх (вьет) ястан хүн амынх нь 88 хувийг эзэлдэг.
  • Нгуен нь вьетнамчуудын хамгийн түгээмэл овгийн нэр. 
  • Ахмад хүний нүд рүү эгцэлж харахыг хүндэтгэлгүй хэмээн цээрлэдэг.
  • Могойтой архи, нохойны мах Вьетнамын түгээмэл зоог.
  • Вьетнамчууд Вьетнамын дайныг Америкийн дайн гэж нэрийддэг.  

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Одоо хүүхдийн тоо хязгаарлахаа больсон шүү
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start