Арав.мн

Улс орон: ИОРДАН

Улс орон: ИОРДАН

Нэрийн утга: Иордан мөрний нэрээр нэрлэгдсэн. Иордан хэмээх үг өвөг семит язгуурын хэлээр “яарад” буюу “гол мөрний адаг” гэсэн утгатай үгээс гаралтай гэх таамаг бий.

Албан ёсны нэр: Иорданы Хашемын Хаант Улс

Засаглалын хэлбэр: Парламентын, үндсэн хуульт хаант

Улсын уриа: “Бурхан, улс орон, хаан”

Төрийн дуулал: “Иорданы хааны дуулал”

Нийслэл: Амман

Мөнгөн тэмдэгт: иордан динар

Flag of Jordan

 

  • Газарзүйн хувьд Ойрх Дорнодын зүрх гэгддэг. Эдийн засаг, улс төрийн хувьд тогтвортой, энхийг эрхэмлэгч тул мөн Ойрх Дорнодын Швейцарь гэгдэх нь бий.
  • Эдийн засгийн өсөлтөөрөө Ойрх Дорноддоо гуравт ордог. 
  • 1946 онд Их Британиас тусгаар тогтносон.
  • Албан ёсных нь хэл араб.
  • Хүн ам нь 10 сая. 98 хувь араб, хоёр хувь нь европ.
  • Хүн амынх нь 92 хувь исламын суннит шашинтан.
  • Сөнөсөн тэнгисийн хамгийн нам дор цэг буюу дэлхийн хамгийн нам дор цэг тус улсын нутагт бий.
  • Газар нутаг нь соёл иргэншлийн өлгий гэгддэг бүсэд багтдаг.
  • Одоогийн хаан II Абдуллагийн эцэг Хуссейн хаан Иорданыг 35 жил (1935-1999) захирсан.
  • Дүрвэгсдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг орны нэг. Иргэдийнх нь дөрөвний гурав нь ирак, палестин, ливан, сири, египет, армен, турк зэрэг угсааны дүрвэгч, цагаачдын үр удам.
  • Араб, Израилийн хэд хэдэн дайны улмаас тус улсад 1.5 сая гаруй палестинчууд суурьшсан.
  • Нийслэл нь долоон толгодын хот гэгддэг Амман. Тус улсын далбаан дээрх долоон хошуут од тэдгээр толгодыг илтгэнэ.
  • Египетийн хаан Птолемей II Филадельф Амман хотын нэрийг Филадельфи болгосон ч гассанидууд III зуунд хотын нэрийг дахин Амман болгожээ.
  • Дэлхийн долоон шинэ гайхамшгийн нэг Петра тус улсад бий. Хаданд сийлэх маягаар баригдсан уг хот набатейчүүдийн хаант улсын нийслэл байсан бөгөөд нийтийн тооллын өмнөх 100-гаад оны үед баригджээ.
  • Хүн амынх нь 95 хувь бичиг үсэгт тайлагдсан. Иргэдийнх нь дундаж наслалт 79. Эдгээр нь Арабын ертөнцөд тэргүүлэх үзүүлэлт.
  • Эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг таван орны нэг.
  • Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжтой Арабын хоёрхон улсын нэг.
  • Хоол ундыг гурван удаа татгалзсаны эцэст хүлээж авахыг иорданчууд эелдэг зангийн илэрхийлэл, дээд зэргийн хүндэтгэл гэж үздэг.
  • Иорданчууд бага насны хүүхдийг болон гэрийн эд зүйлээ хэт магтах нь муу ёр дагуулдаг гэж үздэг. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start