Арав.мн

Улс орон: ИРАК

Улс орон: ИРАК

Нэрийн утга: Өвөг семит хэлний “урук” буюу “хоёр мөрний хоорондох ус ихт, үржил шимт нутаг” гэсэн утгатай үгээс үүдсэн. 

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Ирак Улс 

Засаглалын хэлбэр: Парламентын, бүгд найрамдах 

Улсын уриа: “Бурхан бүгдээс аугаа” 

Төрийн дуулал: “Миний эх нутаг” 

Нийслэл: Багдад

Мөнгөн тэмдэгт: ирак динар

File:Flag of Iraq.svg

• 1932 онд Их Британиас тусгаар тогтносон.

• Албан ёсных нь хэл араб, курд. Туркмен, армен, перс хэл мөн түгээмэл.

• 38 сая гаруй иргэдийнх нь 75-80 хувь арабаар ярьдаг.

• 6.5 сая оршин суугчтай Багдад хот Арабын ертөнцийн хоёр дахь том хот. Тус хот Дундад зууны үед олон үндэстэн оршин суудаг дэлхийн хамгийн том хот, бүс нутгийнхаа урлаг соёл, шинжлэх ухааны төв нь байв.

• Хүн амынх нь 97 хувь ислам, гурван хувь нь загалмайтны шашинтан. Шашин хоорондын зөрчлөөс сэргийлж олон арван жилийн турш шашин шүтлэгтэй холбоотой нарийвчилсан тооллого, судалгаа хийгээгүй.

• Исламын шашинтнуудынх нь 60 хувь шийт, 40 хувь суннит гэх тооцоо бий.

• Иракийн газар нутагт хамаарах Тигрис, Евфрат мөрний хөндийг хүн төрөлхтний өлгий, бичиг үсэг үүссэн нутаг гэдэг.

• Ноагийн хөлгийг Иракийн нутагт бүтээсэн.

• Ирак, Сирийг холбосон зам дөрвөн мянганы настай.

• Библийн сударт хамгийн их дурдагддаг хоёр дахь улс Ирак.

• Дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг Вавилоны дүүжинт гүүр II Навуходоносорын ордон буюу одоогийн тус улсын Бабиль мужийн Эль-Хилла хотод байсан гэдэг.

• Химийн эцэг гэгддэг Жабир ибн Хайян одоогийн Иракийн нутагт төрсөн.

• 1980 онд эхэлсэн Иран, Иракийн дайн найман жил үргэлжилсэн.

• АНУ, Их Британийн хүчин 2003 онд тус улсыг эзэлсний дараа хоёр сая гаруй иракчууд Сири, Иордан руу дүрвэжээ.

• 1991 оны Булангийн дайнаас өмнө бүс нутагтаа боловсролын салбарт тэргүүлэгч байв. Дайн самуун, олон улсын хоригоос болж өдгөө хүн амынх нь ердөө 40 хувь боловсрол эзэмшсэн гэгддэг.


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Саддам ахын нутаг
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start