Арав.мн

Улс орон: АЛЖИР

Улс орон: АЛЖИР

Нэрийн утга: Арабаар “арал” гэсэн утгатай.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс

Засаглалын хэлбэр: Хагас ерөнхийлөгчийн, бүгд найрамдах

Улсын уриа: “Ард түмний хүчээр, ард түмний төлөө”

Төрийн дуулал: “Тангараг”

Нийслэл: Алжир

Мөнгөн тэмдэгт: алжир динар

Flag of Algeria 

  • Анхны төрт улс нь 1516 онд байгуулагдсан.
  • 1962 онд Францаас тусгаар тогтносон.
  • Түүхэндээ ром, визант, герман, испани, турк, францчуудын мэдэлд байв.
  • Газар нутгийн хэмжээгээр дэлхийн 10 дахь том улс. Арабын ертөнцийн болон Африкийн хамгийн том улс.
  • Газар нутгийнх нь 80 гаруй хувь цөл. Нутаг дэвсгэрийнх нь ердөө 12 хувьд хүн суурьшдаг.
  • 1830 онд францчуудад эзлэгдсэн алжирчуудын эрх чөлөөний төлөөх тэмцэл 1954 онд эхэлсэн. Францын ноёрхлын эсрэг тэмцэлд сая гаруй алжирчууд амь үрэгджээ.
  • Хүн ам нь 42 сая. 90 хувь нь нутгийнхаа хойд хэсэгт буюу Газар дундын тэнгисийн эрэг орчимд амьдардаг.
  • Хүн амынх нь 99.9 хувь исламын суннит шашинтан.
  • Пропаны тэргүүлэх экспортлогч.
  • Хойд Африкийн орнуудаас амьдрахад хамгийн өндөр өртөгтэй нь.
  • Африкийн эх газрын орнуудаас хүний хөгжлийн индексээрээ тэргүүлдэг улс.
  • Газрын тосны нөөцөөрөө Африкт хоёрт ордог.
  • Улс төрийн 40 гаруй нам, хөдөлгөөнтэй.
  • Экспортынх нь 98 хувь газрын тос, байгалийн хий.
  • Арван сая гаруй алжирчууд хилийн чанадад амьдардагаас тэн хагас нь Францын иргэн.
  • Үндэсний амьтан нь дэлхийн хамгийн жижиг үнэг цөлийн феннек.
  • Гадаад өргүй дэлхийн цөөхөн улсын нэг. 

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start