Арав.мн

Улс орон: МОНГОЛ

Улс орон: МОНГОЛ

Нэрийн утга: тодорхойгүй

Албан ёсны нэр: Монгол Улс

Засаглалын хэлбэр: Хагас ерөнхийлөгчийн, парламентын бүгд найрамдах

Улсын уриа: байхгүй

Төрийн дуулал: “Монгол Улсын Төрийн дуулал”

Нийслэл: Улаанбаатар

Мөнгөн тэмдэгт: Төгрөг

 Flag of Mongolia

  • Газар нутгийн хэмжээгээр Азийн долоо, дэлхийн 18 дахь том тусгаар улс.
  • Далайд гарцгүй хоёр дахь том улс.
  • Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
  • Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3 градус.
  • Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хуурай газрын хамгийн том эзэнт гүрэн юм. Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт гүрнээс том газар нутагтай байв.
  • Түүхэн дэх коммунист засаглалт хоёр дахь улс.
  • Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон коммунист бус засаглалтай анхны улс Энэтхэг. Хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сард дипломат харилцаа тогтоосон.
  • Увс нуурын сав газар болон Орхоны хөндий ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй. 
  • Монгол нутгийн тэнгэр жилд дунджаар 257 хоног цэлмэг байдаг.
  • Монголын Говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.
  • Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.
  • Монголын цэнгэг усны 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Хөвсгөл нуур усны хэмжээгээрээ Азийн хоёр дахь том цэнгэг уст нуур.
  • 1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.
  • Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Хүн амынх нь 60 гаруй хувь 30-аас доош насныхан.
  • НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн өөр ямар ч орныхоос хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин буурч 1.87 болжээ.
  • 2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Өөрөөр хэлбэл, олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байлаа.
  • 2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финландын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн “IQ ба Үндэстнүүдийн өв” номонд бичсэнээр Монгол Улс иргэдийнхээ IQ-ийн дундаж төвшнөөр 81 тусгаар орноос 17-д жагсдаг. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финланд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.
  • Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын Говиос олдсон.
  • Хиндү болон бурхны шашны гаруда шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд Хан уулыг хамгаалагч юм.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start