Илүү сартай зун

"Илүү сартай зун" нь 1987 оны бүтээл юм. Хөвсгөл нуурын эргийн жижигхэн сууринд амьдарч байсан цайлган сэтгэлтэй тусархаг залуу, Ганаагийн дүрээр тухайн үеийн монголын нийгэмд бугшсан хүнд суртлыг шүүмжлэхийн зэрэгцээ сайн санааны хүчээр сэтгэлийн дэм өгч амьдралыг гэрэл гэгээтэй болгох гэж хичээж бүй тухай өгүүлсэн. Хүнлэг энэрэнгүй үзэл ёс суртахууны сэдэвтэй кино.

Ерөнхий найруулагч –  Ж.Сэлэнгэсүрэн

Зохиогч –  Б.Балжинням , С.Жаргалсайхан 

Зураглаач –  Н.Зундуй 

Зураач  –  П. Болдбаатар 

Хөгжмийн зохиолч –  Б.Шарав

Дууны найруулагч – Х.Цэрэнсодном

Нүүр хувиргагч – Д.Дагийрмаа

Эвлүүлэгч – С.Отгон, Д.Дэжид 

Гол дүрд :

Галбадрах   – Д.Сосорбарам 

Ариунаа   –  О.Оюун 

Даваажав    – С.Сэлэнгэ