Үлгэр дууссан хойно

"Үлгэр дууссан хойно" нь 1987 оны бүтээл юм. Хөдөөний бөглүү нэгэн тосгонд хотоос ирэх дарга, төлөөлөгчдийн сургаар социалист уралдаанд авсан амлалт, үүрэг даалгавраа хэрхэн давуулан биелүүлснээ тайлагнах хөлгүй их найр наадамд бэлдэж дарга нараа угтаж буй тухай тэр үеийн социализмын жирийн юм шиг өдрүүд зохиолын дэвсгэр болж, гурван залуугийн дунд үүссэн хайр сэтгэлийн холбоо киноны зохиомжийг гүнзгийрүүлнэ. Гэтэл энэ бүхэн дуусахын цагт хүнлэг ёс, эх байгалиа хайрлан хамгаалах үзэл, хүн байгалийн амин цогц холбоо хичнээн эмзэг нандин болох тухай өгүүлжээ.

Найруулагч  – Ичинхорлоогийн Нямгаваа 

Зохиогч – Нансалын Уранчимэг 

3ураглаач  – Дашдоржийн Баатар 

3ураач – Батдэлгэрийн Төмөрбат 

Хөгжмийн зохиолч – Гаадангийн Алтанхуяг

Дууны найруулагч – Б.Самбуу

Нүүр хувиргагч – П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – С.Энхжаргал, В.Одгэрэл

Гол дүр:

Золбоот – Төмөрхуягийн Саран 

Төмөр – Ц .Цолмонцацралт 

Бадрах – Цэгмэдийн Төмөрбаатар