"Алтан шонхор" нь 1989 оны бүтээл юм. Монголын гол омог болох Нирун аймгийн онгон шүтээн “Алтан шонхор”-ыг булаан авахаар халдан довтолсон харь омгийн Моохой нарын эсрэг Будан мэргэн тэргүүтэй Нирунчууд тэмцэн босч омог аймгийнхаа нэр төрийг сэргээн мандуулж буй тухай өгүүлжээ.
Найруулагч-Гомбожавын Жигжидсүрэн
Зохиогч-Гомбожавын Жигжидсүрэн , С.Намсрай
3ураглаач -Намсангийн 3ундуй
3ураач -Очирын Мягмар
Хөгжмийн зохиогч -Дамбийнямын Жанчив
Дууны найруулагч – Б.Самбуу
Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
Эвлүүлэгч – С.Энхжаргал, В.Одгэрэл
Гол дүр:
Будан мэргэн-Цэвэгжавын Пүрэвдорж
Хиян баатар- Лхагваагийн Эрдэнэбулган
Арлунгоо-Батсүхийн Болормаа