Д.Рагчаа
Дамбийн Рагчаа (1976) Архангай аймгийн Булган сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой. Хадам эцэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох.
Амжилт:
- 2001 онд 5 давж улсын начин цол
- 2005 онд 6 давж улсын харцага цол
- 2006 онд 7 давж улсын заан цол
- 2008 онд 5 давж Өсөх идэр чимэг
- 2010 онд 7 давж Саруул сайжрах чимэг
- 2011 онд 6 давж Үнэн хүчит чимэг
- 2012 онд 8 давж улсын гарьд цол
- 2014 онд 6 давж чимэг хүртсэн