Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь 1964 оны 6 сарын 7-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Үндэсний бөхийн дархан аварга, улс төрч. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 11 түрүүлж, 1 үзүүрлэж, 1985-2006 оны хооронд завсаргүй 22 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 12 түрүүлж 1 үзүүрлэсэн. 

Тэрбээр мөн их спортоор хичээллэдэг байсан ба жүдо бөхөөр Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй, 1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга болсон. Самбо бөхөөр Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984) болсон. Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.