ӨГЛӨӨ

"Өглөө" кино нь 1968 оны бүтээл юм.

1921 оны Ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй ардын намынхан гадаад дотоодын дарлагчдыг устган эрх чөлөөт амьдралын өглөөг эх орондоо авчирч буйг харуулсан түүхэн уран сайхны кино.

Ерөнхий найруулагч: Дэжидийн Жигжид 

Зохиогч: Ламжавын Ванган , Чойжилийн Чимид 

Зураглаач: Ойдовын Уртнасан , Гэнэнгийн Цэрэн 

Зураач: Очирын  Мягмар 

Хөгжмийн зохиолч: Дагвын Лувсаншарав

Дууны найруулагч: Ц.Должинсүрэн

Нүүр хувиргагч: Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч: Ж.Норолхоо

Гол дүр: 

Ленин - Ю. Каюров 

Сүхбаатар - Цэвэлийн Дашнамжил

Чойбалсан - Балдандаваагийн Амар

Тогмид - Цэдэндамбын Цэрэндорж

Бодоо - Зундуйн Цэндээхүү

Данзан - Амгалангийн Чойсон

Шарав - Лувсанбалдангийн Лувсан

Дамиран - Далхжавын Лхасүрэн

Бумцэнд - Санжаагийн Бужгар

Янжмаа - Дашдэлэгийн Нямаа