КОМПЬЮТЕР

Компьютер анх дэлхийн 2-р дайны үед зохион бүтээгдсэн ч маш том хэмжээтэй, эд ангиуд нь үнэтэй, өнөөгийн компьютер шиг биш байв. Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возняк нар 1976 онд анхны персонал компьютерыг нийтэд танилцуулснаар дэлхий ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Apple-ийн компьютер авсаархан, боломжийн үнэтэй, зөвхөн тооцоолон бодох үйлдлээр хязгаарлагддаггүй байв. Өнөөдөр бид компьютерийг дотны хүмүүстэйгээ харилцах, лого зохиох, үл хөдлөх хөрөнгө зарах, санхүүгээ хянах, кино үзэх гэх мэт маш олон зүйлд ашиглаж байна. Бидний өвөг дээдэс яаж компьютергүйгээр эдгээр зүйлсийг хийдэг байсныг ойлгоход маш хэцүү юм.