ПУУЖИНГИЙН ТЕХНОЛОГИ

3000 жилийн өмнө хятадууд анх пуужинг зохион бүтээсэн ч 1900-аад он хүртэл үүнийг зүгээр л нэг зугаа цэнгэлийн зүйл, эртний зэвсэг гэж үздэг байв. Харин 20 дугаар зуунд пуужингийн хүчин чадал болон хэмжээ нь үлэмж нэмэгдсэн юм. Пуужинг удирдан залж болдог болсноор дайн тулааны гол зэвсэг болсон. Мэдээж пуужингийн тусламжтай бид сансарт нисдэг болов. Хэрэв шинээр сайжруулсан одоогийн пуужин байгаагүй бол хүн төрөлхтөн хэзээ ч саран дээр очин, нарны аймгийн бусад гараг (Ангараг) руу очиж чадахгүй байсан. Пуужингийн тусламжтай хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулснаар бид GPS, олон улсын дуудлага, цаг агаарын урьдчилсан мэдээ, гар утас зэргийг ашиглах боломжтой болдог.