АНТИБИОТИК

1928 онд Александр Флеминг пенициллинийг гаргаж авахаас өмнө, бараг бүх л жижиг халдвар хүмүүст үхлийн аюултай байлаа. Сарнайн бутанд гараа зүсч шарх нь халдварласнаас болж ч үхдэг байв. Пенициллин, түүний дараа бусад төрлийн антибиотик гарснаар хүний наслалт нэмэгдсэн. Мөн вакцин зохион бүтээгдсэнээр гэдэсний хижиг, салхин цэцэг гэх мэт үхлийн аюултай өвчний тархалт ч зогссон билээ.