ХӨРГӨЛТИЙН ТЕХНОЛОГИ

Хэдийгээр анхны мөс хийдэг машин 1854 онд зохион бүтээгдсэн ч гэрийн хөргөгч зохион бүтээгдэх хүртэл дахин 59 жил шаардагдсан билээ. Үүнээс өмнө хүмүүс ахуйн хэрэгцээндээ мөсөн хайрцаг ашиглаж байсан юм. Энэ нь өнөөгийн хөргөгчтэй адил ч цахилгаан ашигладдаггүй, жинхэнэ мөс ашиглан хөргөдөг байв.  Мөсөн хайрцагнаас өмнө хүмүүс харин зоорь ашигладаг байлаа. Хоол хүнсийг утах, давслах, хатаах гэх мэт аргуудаар мөн хадгалдаг байв. Ингээд харахад хүмүүс хоол хүнсээ муутгалгүй хадгалахын тулд маш их хичээл зүтгэл гаргаж байжээ.