Jon Snow

Хаан Жон Снөү бол Лианна Старк болон Драгонстоуны ханхүү байсан Раегар Таргариен нарын хүү юм. Лианна Старкын ах Лорд Эддард түүний жинхэнэ эцэг эхийг бүхнээс нууцлан өөрийн бутач хүү хэмээн Винтерфеллд хүүхдүүдийнхээ хамт өсгөв. Бутач хүү хэмээх нэрнээсээ салахын тулд Жон Снөү шөнийн харуулд элсэн орж дараа нь командлагч болсон хэдий ч White Walkers болон Үхэгсдийн армиас дүрвэсэн мянга мянган Free Folk-уудыг хилийн ханаар аюулгүй нэвтрүүлэх шийдвэр нь түүнийг хар ахан дүүсээс нь хөндийрүүлж, бослогыг дээд цэгт нь хүргэсэн ба бослогын үеэр Жон Снөү алагдсан юм. 

Мелисандр түүнийг дахин амилуулсны дараа тэрээр босогчдыг цаазалсан. "Үхэж байж шөнийн харуулаас чөлөөлөгдөнө" гэсэн амлалтынхаа дагуу тэрээр чөлөөтэй болсон ба Болтон овгийнхноос Винтерфеллийг эргүүлэн авахаар армиа бэлтгэж байсан өөрийн үеэл Санса Старктай нэгдэв.  Хойд нутгийн овгууд болон Арриний хөндийн баатруудын тусламжийг аваад, цайзыг Рамзай Болтонгоос амжилттай чөлөөлж, Старк овгийн ноёрхлыг Умардад тогтоосон ба умард болон хөндийн лордууд Жоныг шинэ хаанаар өргөмжилсөн юм.