Stannis Baratheon

Станнис Баратеон хаан нь Драгонстоуны лорд, Роберт Баратеон хааны дүү, Рэнли Баратеоны ах юм.

Робертын үхлийн дараа Робертын угсаа залгамжлагч Жоффри, үнэндээ түүний хүү биш Серсей хатны ихэр Жэймийн цус ойртсон хүү болохыг мэдээд, Станнис өөрийгөө хууль ёсны хаан гээд Ланнистерынхнаас хаан ширээг авах ажиллагаагаа эхэлсэн. Өөрийн армийн хамт King's Landing луу довтлон хотыг бараг л эзлээд байхдаа Ланнистер-Тиреллийн хамттарсан хүчинд дийлдэн Драгонстоун руугаа ухарсан юм. Жоффри болон Робб Старк нарын үхлийн дараа Станнис умардын Хилийн ханын зүг зэрлэгүүдийн дайралтын эсрэг дайтаж байсан Night Watch-д туслахаар очин Старк овгоос урван, Роббыг хөнөөсөн Болтон овгоос умардаа чөлөөлөхөөр оролдож байсан Жон Снөүтэй уулзав. Станнис Винтерфелл рүү ганцаараа дайрсан ч цаг агаар түүний давшилтанд саад болж түүний арми шийдвэрлэх тулаанд Болтоны армид ялагдсан юмсщ.  Тулаанд шархдаж, ядарсан түүнийг Тартын Бриен алсан билээ.