SimCity 2000

SimCity 2000 нь хот байгуулах симуляци төрлийн видео тоглоом ба SimCity цувралын хоёрдугаар хувилбар юм. SimCity 2000 нь 1993 онд Апплийн Макинтош үйлдлийн системд зориулан Максисаас гаргасан тоглоом. Үүний дараа Амига, Дос, Windows-ийн хувилбарууд нь гарсан. 1995 онд SimCity 2000 нь "Шилдэг цэргийн болон стратегийн компьютер тоглоом" шагналыг хүртсэн юм.