Half-Life 2

Half-Life 2 нь Valve корпорацийн хөгжүүлж худалдаанд гаргасан нэгдүгээр биеийн буудагч төрлийн тоглоом. Энэхүү тоглоом нь 1998 онд гарсан  Half-Life тоглоомын үргэлжлэл ба 5 жилийн туршид 40 сая долларын хөгжүүлэлт хийн 2004 оны арваннэгдүгээр сард худалдаанд гаргасан билээ. Хөгжүүлэлтийн үед төслийн нэлээд хэсэг нь алдагдаж интернэтээр тарсан юм.