Б.Батзаяа

Б.Батзаяа нь 1958 онд төрсөн. 1974 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орж ердөө 16 насандаа "Хөдөөгийн баясгалан" кинонд тоглож байв. "Хошин урлагийн загалмайлсан эцэг" гэгддэг МУГЖ Б.Батзаяа 1991 оны 10-р сарын 1-нд "Монголын нэг өдөр" нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосноор орчин цагийн хошин урлагийн түүх эхэлсэн гэж үздэг.