П.Эрдэнэзаан

Хошин урлагийн акулуудын нэг П.Эрдэнэзаан 1972 оны 4-р сарын 1-ний өдөр төрсөн. Багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй тэрбээр 1994 онд СУИС-ийг төгссөн. "Өнгөт инээд" хамтлагт таван жил ажилласны эцэст Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нартай хамтран хошин урлагийн "Маск" продакшныг үүсгэн байгуулж 2006 оноос хойш өдийг хүртэл амжилттай ажилласаар байна.