Р.Алтансүх "Аси"

Жүжигчин "Аси" буюу Алтансүх нь Баянхонгор аймгийн уугуул бөгөөд 10 гаруй киноны ерөнхий болон туслах най­руулагч, уран сайх­ны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээсэн гайхалтай жүжигчин. Тэрбээр 1994 онд СУИС-д элсэн орж улмаар 2000-аад оны үеээс хошин урлагтай холбогдон "Өнгөт инээд" продакшнд элсэн орсон. Хадам ээж, ааштай эмэгтэйн дүрд гаргууд тоглодог байсан тэрбээр 2015 онд харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.