Н.Онон

"Х-Түц" продакшний захирал, жүжигчин 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин Одончимэг, Аглуу нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж "Х-Түц" нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн "Х-Түц" продакшнг байгуулах эхлэл байсан гэдэг. "Болсон явдал", " Миний хөрш чөтгөр”,  “Аравт"  гэх зэрэг кинонуудад тоглосон тэрбээр харамсалтай нь одоог хүртэл МУГЖ болж амжаагүй явна.