Г.Алтаншагай

Жүжигчин Г.Алтаншагай Хэнтий аймгийн унаган хөвгүүн юм. 2001 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид ороод 2006 онд төгссөн. Сургуулиа төгсөөд драмын театрт ажиллах болсон тэр одоо "Мөрөөдлийн Театр"-т Жүжигчин Эрхэмбаяр, Навчаа, "Банш" Батаа нартай хамтран уран бүтээл туурвиж байгаа.