Г.Эрхэмбаяр

Жүжигчин Г.Эрхэмбаяр буюу Эрхэмээ 1982 оны 7 дугаар сарын 16-нд төрсөн. Тэрээр СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцээгүй. Гэсэн ч энэ мэргэжлийг орхилгүй “Зохиомж” дээд сургуульд орж 2003 онд төгссөн. 2011 онд Жүжигчин Алтаншагайтай хамтран "Мөрөөдлийн театр"-ийг байгуулсан.