Хар сарнай

Хар сарнай хамтлаг нь 1992 онд байгуулагдсан, реп техно урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Хамтлагийн ахлагч С.Амармандах. Тэд Монголд реп техно урсгалыг анх оруулж ирсэн бөгөөд анхны цомог нь "Бүтээнэ Сөнөөнө". Мөн тэд 5 удаа Төрийн их наадмын нээлтэд оролцож байсан. Ингэхдээ тэд "Аз жаргал хүсье" дууг 800 хүүхдийн хамт дуулсан. Энэ дууны үг, аяыг хамтлагийн гишүүд С.Амармандах, Б.Маадай нар хамтран зохиосон байдаг юм.