Арав.мн

Хамгийн гоёмсог үндэсний хувцаснууд

Хамгийн гоёмсог үндэсний хувцаснууд

Анхны хувцсыг чухам хэн, хаана бүтээсэн, тэр нь ямархуу хэв загвартай байсныг мэдэх аргагүй ч анхдагч үүрэг нь хүний биеийг хамгаалах, дулаацуулах байсан нь тодорхой. Харин хөгжлийнхөө явцад хувцасны үүрэг, өнгө төрх, хэв маяг өөрчлөгдсөөр хүний угсаа гарваль, нийгмийн байр суурь, зэрэг зиндаа,  шашин шүтлэг, зан заншил, гэр бүлийн байдал гээд юм бүхнийг нь илтгэх болжээ. Дэлхий дээрх хэдэн зуун үндэстэн ястан, түүнээс ч олон овог аймгууд өөр өөрсдийн уламжлалт хувцас хэрэглэлтэй. Тэдгээрээс түүхийн шалгуурыг давж, өнөө үед хүрсэн үндэсний хувцаснуудаас харин аль нь хамгийн нүд булаам, содон сонин нь вэ? 


01

Дээл

Төв Азийн нүүдэлчин түмний хувцас гоёл тун олон янз. Монгол үндэсний хувцас гэхэд баруун, зүүн, төв гэж хуваагдах бөгөөд 20 орчим үндэстэн ястны хувцаснаас бүрдэнэ. Дээлний гол материал нь торго байдаг. Эрчүүдийн хувцас нутаг нутагт өөр ч ерөнхий бай…

энэ хувцасны үнэ хэд бэ
+3
Энэ хувцасыг прокатлах газар бна уу. Холбоо барих утас бна уу
+10
dd

02

Кимоно

Дэлхийн хаа ч танигдах үндэсний хувцасны нэг бол япон үндэсний кимоно билээ. Ихэмсэг, нууцлаг дүр төрхийг бүрдүүлдэг кимоно нь Тан гүрний үеийн хятад үндэсний хувцас өмсгөлийн нөлөөгөөр одоогийн хэв маягаа олжээ. Тэгш дөрвөлжин бөс даавууг эсгэж хийд…


03

Фламенко даашинз

Испанийн Андалуз нутгийн үндэсний хувцас болох фламенко бүжгийн өмсгөл буюу цыган хувцас нь олон давхар, дэрвэгэр урт хормой, сэгсгэр ханцуйтай, бие барьсан тод өнгийн даашинз юм. Уг даашинз XIX зууны эхээр одоогийн хэв маягаа олж, XX зууны дунд үед …

+4
hi

04

Саари

Хамгийн тансаг, дур булаам, эмэгтэй хүний гоо сайхныг хамгийн тодоор харуулдаг саари бол магад хамгийн олон хүн өмсдөг үндэсний хувцас биз ээ. Тэрбум гаруй хүнтэй Энэтхэг орны ихэнх охид, эмэгтэйчүүд одоо ч сааригаа өдөр тутам өмсдөг бөгөөд хил залга…

+2
Үнэхээр гайхалтай гоёмсог шийдэл

05

Орос сарафан

Үүх түүх нь тэртээ XIII зуунаас эхтэй орос эмэгтэйчүүдийн үндэсний хувцсыг бид нарийн мөртэй, цэцэг навч алагласан зуны даашинз шиг санадаг. Харин ном журмаараа бол трапец хэлбэрийн сарафаныг даавуун цагаан, нимгэхэн даашинзан дээр өмсөх ба энгэр, цэ…


06

Дирндль

Өмнөд Тирол, Бавар нутгийн үндэсний хувцас, эдүгээ герман үндэстний уламжлалт соёлын гол таних тэмдгийн нэг болсон дирндль даашинз үндэсний хувцас гэхэд маш орчин үеийн загвартай, энгийн атлаа хээнцэр хувцас юм. Энгэр нь гүн ухлаадастай, бэлхүүсэвчни…


07

Курта

Сул, нэлмэгэр өмдөн дээр өмсдөг курта буюу урт цамц бол Энэтхэгийн бага тив болон Арабын орнууд, цаашлаад исламын шашинт олон ч оронд гоёлын төдийгүй өдөр тутмын гол хувцас нь юм. Курта нь захгүй цамц гэсэн утгатай бөгөөд эмэгтэйчүүдийн өмсдөгийг нь …


08

Ханбок

Хан үндэстнийг яагаад солонгын өнгөтэй адилтгаж Солонгос гэх болсныг үндэсний хувцсыг нь хараад ойлгож болмоор. Хурц тод, гэгээлэг өнгөтэй ханбок XIII зуунд одоогийн хэв маягаа олж, монгол хувцасны нөлөөгөөр ханцуй, хормой нь богиносон, бүсэлхийн зал…

:V
+2
солонгос сериалын донтонгууд мөртлөө хэн ч саналаа өгдөггүй наасан хаха

09

Ао дай

Вьетнам үндэсний ао дай нь нимгэхэн бөс даавуу, торгоор урладаг, урт нарийхан, бие барьсан даашинз юм. Ао нь цамц, дай нь урт гэсэн утгатай бөгөөд дээл шиг захтай, хятад тэрлэг шиг харагддаг ч бүсэлхий хүрсэн өндөр оноотой, хормой нь шагай хүрсэн урт…


10

Килт

Шотланд эрчүүдийн бошинзыг ийн нэрлэнэ. Килт нь XVI зууны үеэс дэлгэрч, өдгөө шотланд өв соёлын салшгүй хэсэг болжээ. Тартан хэмээх дөрвөлжин хээтэй нэхмэл, ноосон даавуугаар урладаг уулынхны энэ өмсгөл гоёмсог бүс, унжлага чимэглэл, халаас зэрэгтэй …

+1
Ирландууд бас өмсдөг

Саналын статистик (Нийт санал: 1273)

  • Дээл
    376 (30%)
  • Кимоно
    129 (10%)
  • Фламенко даашинз
    114 (9%)
  • Саари
    102 (8%)
  • Орос сарафан
    94 (7%)
  • Дирндль
    93 (7%)
  • Курта
    93 (7%)
  • Ханбок
    93 (7%)
  • Ао дай
    91 (7%)
  • Килт
    88 (7%)

7.2

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


хан үндэстэнд өөрийн хувцас гэж байхгүй дээ, сүүлд шинээр бий болгосон
Угсаа гарвал гэж болно, Уг гарвал ч гэдэг. Түүхэн номуудад олонтаа дурдсан байгаа
-1
ugsaa garal geh bishu
uzel bodolooo huvaaltslaa hahah
+2
Хятадын хувцас ороогүй юм уу
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start