Арав.мн

Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 монгол залуу

Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 монгол залуу

Хэрвээ фэйсбүүкийг "Худал үгийг мянга давтахад үнэн болдог" гэж хэлж болох бол инстаграмыг "Мянга сонсохоор нэг үз" хэмээн тодорхойлж болно.

Зургаа угаалган цомгондоо  хийгээд хүмүүст үзүүлдэг байсан үеийг инстаграм хуудас орлож илүү гоёмсог, илүү дэгжин байдлаар мөч бүрээ бусдадтай хуваалцах боломжтой болсон. Та хэн нэгэн фэйсбүүкийн найзынхаа инстаграмаар зочилвол түүнийг арай өөрөөр нээж ч магадгүй юм.

Бид инстаграмд хамгийн нөлөөтэй буюу хамгийн олон дагагчтай монгол залуусыг танилцуулж байна. Эдгээр 10 залуу авьяас чадвар, дүр төрх, мэдлэг боловсрол гээд өөр өөрсдийн онцлогоороо бусдыг дагуулдаг товчхондоо залууст үнэхээр их таалагддаг хүмүүс. Учир нь тэднийг мянга мянгаараа харж байна шүү дээ.


10

Instagram - odbayar.0313

 Дагагч - 38.4К

"Маш нууц" киноны Tүвдэнгийн дүрээр охидын хараанд гэрлийн хурдаар орж ирсэн залуу жүжигчин Э.Одбаяр жагсаалтын 10 дугаарт бичигдлээ. Тэрээр "Зүрхний хилэн" кинонд мөн тогложээ. Түүний хуудаснаас уран бүтээлтэй нь холбоотой зургийг сонирхож болохоос гадна халуухан зургууд нь ч цөөнгүй бий.


09

Instagram - bayarmfa

Дагагч - 40К

Бүжгийн Boomtown хамтлагаас гараагаа эхлэсэн өдгөө Фантастик продакшны жүжигчин М.Баярбат. Түүний инстаграм сүүлийн үед удахгүй нээлтээ хийх "Зүрхний хилэн" кинотой нь холбогдолтой зургуудаар дүүрэн бна. Тэр ихэвчлэн найзууд, хамтрагчидтайгаа авхуулсан зургаа оруулдаг.


08

Instagram - sanjaadroj

Дагагч - 40.6К

Залуусын дунд нэр хүндтэй дуу, бүжгийн Punk and rap хамтлагын гишүүн Ц.Санжаадорж буюу Cjay. Өдгөө Японы Нагасаки хотод амьдарч байгаа тэрээр эмч мэргэжилтэй. Инстаграм хуудас нь тун үзүүштэй гэдгийг онцолъё.


07

Instagram - amra_mongol

Дагагч - 42.2К

Жүжигчин Б.Амарсайхан инстаграмдаа ховорхон үзэгддэг ч түүнийг эхний 10-т багтахад нөлөөлсөнгүй ээ. Харин эхнэр (uranamen) нь түүнээс ч олон (48.5k) дагагчтай инстаграмд нэлээн идэвхтэй нэгэн юм.


06

Instagram - anantoshka

Дагагч: 43К

Н.Ананд жагсаалтад орсон эрчүүдээс хамгийн залуу (21) бас хамгийн цөөн (38) посттой инстаграмчин. Тэрээр Вашингтонд суралцдаг бөгөөд залуус, өсвөр үеийнхнийг сурч мэдэх, эерэг хандлагатай байхад уриалдаг. 43,000 дагагчтай Ананд харин ганц л хүнийг дагадаг аж.


05

Instagram - ankhbayar_g

Дагагч - 45.8К

Жvжигчин, хөтлөгч Г.Анхбаяр тав дугаарт жагсаж байна.  Түүний хуудсанд хөгжилтэй байдлаар авсан аяллын зургууд зонхилдог.
Анхаа инстаграм хаягаа хаалттай байлгадаг учир постыг нь үзэхийн тулд заавал дагагч болох хэрэгтэй.


04

Instagram - geemongolrapper

Дагагч - 55.7K

2260+ посттой гэхээр Gee инстаграмд үнэхээр дуртай нэгэн бололтой. Түүнийг дагагчид өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж долоо хоногийн дотор л 51K-55K болтлоо өссөн юм. Gee өөртэй нь тун ижилхэн Бургуужин охинтойгоо авхуулсан зургаар гоёх дуртай.


03

Instagram - tuugu116

Дагагч - 66.1К

2015 онд Авьяаслаг монголчуудын тайзнаас анх танигдсан бүжигчин залуу Төөгөө 3-т оржээ. Aim4R продакшны үүсгэн байгуулагч, 116 dance studio-н захирал Т.Саруултөгс дуртай зүйлдээ бүхнээ зориулахыг, үргэлж өөрийгөө хөгжүүлж, урам зоригтой байхыг уриалан туршлагаасаа байнга хуваалцдаг.


02

Instagram - anguuch_b

Дагагч - 69.4K

Ангууч нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан Б.Баттөр. Элдэв сенсаац дэгдээж тэр хэрээрээ залуусын анхааралд байдаг Б.Баттөр олон төрлийн сонирхол хоббитой бөгөөд  Мастер тулаанч нэвтрүүлэгт ч оролцоод амжсан. Нэгэн дагагч нь "Загварлаг, царайлаг, спортлог гээд түүнд бүгд бий" хэмээн тодорхойлсон байна.


01

Instagram - bolddorjsuren

Дагагч - 125К

Залуусаа тасархай тэргүүлсэн Д.Болд мөн монголын хамгийн олон дагагчтай инстаграм хэрэглэгчдийн 4 дүгээрт бичигдэнэ. 2700 гаруй посттой тэрээр зургынхаа тайлбарт эможи ашиглах дуртай ☺️


6.7

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


https://instagram.co m/bilegtkhulan?utm_s ource=ig_profile_sha re&igshid=1gvj43qhl0 0dr 293к
-1
Yu ve 2t 104k tai uur hun baidiishd
+2
ene huurhun site bn shu
+2
Одоо эмэгтэйчүүдийг нь плийс
+1
Хаха 4-т амараагийн эхнэр орвол сүртэй юм бишүү
+2
Эхнэр нь 4-т орохын тулд эрэгтэй байх шаардлагатай болохнээ хахахаха. Энэ доор сэтгэгдэл бичсэн нөхөр IQ-даа жоохон муу юу
+1
"Харин эхнэр (uranamen) нь түүнээс ч олон (48.5k) дагагчтай инстаграмд нэлээн идэвхтэй нэгэн юм." гэснээ 4-р байранд ороогүй ч байх шиг... МЭДЭЭНИЙХЭЭ ГАРЧИГИЙГ 10 МОНГОЛ ОЛНЫ ТАНИЛ ГЭЖ ӨӨРЧИЛ ЗҮГЭЭР!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start