Арав.мн

Ертөнц хэр том бэ?

Ертөнц хэр том бэ?

Хамгийн гол нь ертөнцийн том жижгийг юугаар хэмжих вэ? Энгийн хэдэн жишээ татаж хамтдаа төсөөлье.

Улаанбаатараас Дархан хүртэл 200 орчим километр. 80 км/цагийн хурдаар машинтай явахад 2 цаг гаруй явна. Нэг их хол биш хэдий ч явган явбал (цагт 5км/цаг) 40 цаг зогсолтгүй алхаж байж хүрнэ. Гэтэл онгоцоор бол ердөө 15-хан минут, учир нь онгоцны дундаж хурд цагт 800 км. Юу хэлэх гээд байна гэхээр аливаа орон зайг зөвхөн км-ээр тооцож хол ойрыг хэмжихээс илүү ХУРД гээч зүйлийг хамтад нь тооцож байж илүү оновчтой болох байх.

Ямартай ч хүн амьдралынхаа туршид мөлхөж, алхаж, гүйсээр байгаад дэлхийг 3 удаа тойрох хэмжээний орон зайг өөрсдийн биеэр туулдаг гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргасан байдаг. (Магадгүй 2 удаа тойрохыг нь хүүхэд насандаа гүйцээдэг байх). Дэлхийг экваторын бүслүүрээр нь 1 удаа тойроход 40000 км шүү дээ. 

Ертөнцийн том жижгийн тухай бичих гэж байж оршил нь "өчүүхэн жижиг" орон зайн тухай бичиж байгаад хүлцэл өчье. Учир нь бид маш хол аялах учраас бие халаалт зайлшгүй хэрэгтэй. За эхэлцгээе.


10

Юуны өмнө бидэнд өндөр хурд хэрэгтэй

Эхлээд дэлхийгээ хамгийн хурднаар тойрох хөлөг хайж олъё.

Алхаад бол бүтэхгүй. Огт унтдаггүй, ядардаггүй, хурдаа сааруулдаггүй гэж төсөөлсөн ч 333 өдөр алхаж байж дэлхийг тойрно. Харин Усэйн Болтын дэлхийн рекорд тогтоосон хурдаар гүйвэл 35 хоног болно. Хангалттай хурдан биш. Машин, галт тэрэг, онгоц байгаад ч тодорхой хугацааг туулаад л байна. Гэвч санаа зовох шаардлага огт байхгүй, учир нь бидний мэдэх гайхалтай хурдтай нэг зүйл бий. Тэр нь мэдээж ГЭРЛИЙН ХУРД! Энэ нь цагт тэдэн км, минутад тэдэн км гэж "микки маусын" хэлээр ярих юм огт биш. Ердөө ганцхан секундэд л 300 000 км туулах чадвартай юм шүү дээ. Гэрлийн хурдаар бүтсэн сайхан хөлөг онгоцтой болоод авчихлаа.

За одоо эхлээд дэлхийгээ 1 тойрох уу? 

Юу вэ!!! Ердөө 1 секундэд 7 удаа тойрчихлоо! Юун Пуужин Баяраа... Тиймээс цаашаа явцгаая. Ертөнц хэр том болохыг хэлээд өгье л дөө.



09

Эхний даалгавар: Нарны аймгаас гарах

За хөдлөцгөөе! 5...4...3...2...1... Хөөрлөө!

Нүдээ анивчих хооронд л сар хажуугаар өнгөрлөө. Ердөө 1.3 секунд. 
Ангараг - 12.8 минут
Бархасбадь - 35 минут
Санчир - 1 цаг гаруй
Тэнгэрийн ван - 3 цаг орчим
Далайн ван - 4 цаг зарцуулав. Зарим нөхдийг буу халж, хөзөр тоглож байтал нарны аймгаас гараад явчихлаа. 

Цаашаа аялах уу даа?



08

Хамгийн ойр орших өөр нэгэн нарны аймаг

Нэг нохой бөөс нөгөөдөө ийнхүү хэлж гэнэ: "Өөр нохойн дээр амьдрал байдаг болов уу?"

Дэлхийд хамгийн ойр орших од бол мэдээж НАР. Харин дараагийн ойр орших одыг Альфа Цэнтавр А гэж нэрлэдэг. Тийшээ очиж нохой бөөс байдаг эсэхийг мэдэцгээе. 

1 өдөр өнгөрлөө. Нарны аймгаас гарах гэж 4 цаг болсон бидэнд ганц өдөр өнгөрөх бол юу ч биш.
2 өдөр өнгөрлөө. Зүгээрээ.
3 өдөр өнгөрлөө. Зүгээр.
4 өдөр өнгөрлөө. 
5 өдөр өнгөрлөө.
6 өдөр....
7 өдөр........


07

40000000000000 км

Хэдэн тэгтэй тоо вэ? Дэлхийгээс Альфа Цэнтавр А од хүрэх зай километрээр ийм байдаг юм байна. Бид хамгийн дээд хурдаар явдаг хөлөг онгоцоор энэ одонд хүрэхийн тулд бүтэн 1 жил зарцуулсан гэвэл та итгэх үү? Итгэхгүй байгаа бол таны зөв. Бид 4 жил 4 сарыг зарцуулсан юм! Энэ чинь Дэлхийтэй хамгийн ойр орших 2 дахь од шүү дээ. Гэтэл тэнгэрт хэдэн од байдаг юм бэ???


06

Дэмийрэл

Харанхуй ертөнцөөр та 5 жил аялж байхдаа элдвийг ургуулан бодож, галзуурах шахах нь хэвийн үзэгдэл. Жишээ нь би нэг удаа аялж байхдаа ийнхүү бодож байсан юм:
Альфа Цэнтавр А-г тойрдог нэг гариг дээр нь амьдрал байгаа болов уу? Байдаг бол ямаршуу царайтай бол? Медуза шиг, эсвэл аалз шиг царайтай байх уу? Алтанд дуртай, түүнээсээ болж бие биенийгээ алдаг, эсвэл арай хөөрхөн аалз шиг царайтынхаа төлөө жоом шиг царайтууд нь бие биенийгээ хөнөөдөг, бүр эсвэл нэг тарган голио шиг нөхөр царцаа шиг нөхдийгөө дээрэлхдэг болов уу? гэх мэт.

Гэвч бидний зорилго тэднийг судлах бус ертөнц хэр том бэ гэдэг асуултад хариулах шүү дээ. Цаашаа явцгаая даа...


05

Тэнгэрийн заадас

Цэлмэг тэнгэрт шөнө харагдах Milky Way буюу сүүн замыг монголчууд Тэнгэрийн заадас гэж нэрлэдэг. Энэ нь манай галактикийн оддын бөөгнөрөл дэлхийгээс бидэнд ийнхүү харагдаж байгаа юм. Манай галактик гэдэг нь манай нарны аймаг дотор нь багтдаг 100-400 тэрбум оддын бөөгнөрөл юм шүү дээ. Зарим однууд нь дэлхий, ангараг, буд гэдэг шиг өөрсдийг нь тойрон эргэдэг гаригуудтай. Манай галактикт 50 тэрбум гариг бий (Үүнээс ч илүү биз). 

"Өөр нохойн дээр амьдрал байдаг болов уу?"

Бид нарыг тойрч эргэдэг шиг нар маань бусад энэ олон тэрбум од, гаригуудтай хамт галактикийн төвөө тойрон эргэдэг. Тэгэхээр тэнгэрийн заадас буюу Манай галактик бол бидний гэр орон юм байна. Гэвч бид дэлхийгээсээ манай галактикийн төв хүртэл гэрлийн хурдаар явахад 30000 жил болно! 



04

Манай галактик

Нар маань галактикаа бүтэн 1 удаа тойроход 250 сая жил болдог. Хавар 1 эст амьтад далайд хөвж явтал зун болж үлэг гүрвэлүүд зугаалж байгаад намар нь Дубайн хиймэл арлуудыг хүмүүс үүсгэсэн юм уу даа. Өвөл юу ч болоо билээ. Манай галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл өнөөх супер хурдтай хөлгөөрөө явахад 100 000 жил болно. 


03

Андромеда

Манай галактиктай хамгийн ойр орших галактикийг Андромеда гэж нэрлэдэг. Монголоор Адаг чуулганы мананцар. Тийшээ явцгаая.

Явцгаая ч юу байхав. Манай хөлөг л яваад байгаашдээ ер нь. Бидний нас өнөө Микки Маустайгаа хамт дууссан. Манай Галактикаас гэрлийн хурдаар Андромеда хүртэл явахад 2.5 сая жил болно. Энэ галактик 1 их наяд оддоос бүрддэг юм байна. Эрдэмтдийн судалгаагаар манай галактик энэ хоёр хоорондоо мөргөлдөнө. Лаа шүдэнз бэлдэж аваад лагерь орох гэж байгаа бол "хэрэггүй" гэж таньд зөвлөх байна. Учир нь мөргөлдөөн 4 тэрбум жилийн дараа болно. Гэхдээ мөргөлдөөн биш "нийлнэ" гэвэл зөв бололтой.


02

Хэдэн галактик байдаг юм бэ?

Яг таг тоо мэдээж байхгүй. Гэвч асар том тоо бидэнд бий. Тэр нь 200 тэрбумаас 2 их наяд хүртэлх галактик байгаа гэж үзэж байна. Бидний аялал ердөө Манай галактикаас Андромеда хүртэл буюу хоёрхон галактикийн хооронд явагдсан шүүдээ. Тиймээс аяллаа зогсооё!

Тэгэхээр ертөнцөд нийт хэдэн НАР байгаа вэ? 1 галактикт 100 тэрбум од байгаа гэж үзвэл тэрийгээ 200 тэрбумаар үржүүлэх нь байна. Ихэнх нар дагуул гаригуудтай. Утгаа алдлаа. 

Өөр нохойн дээр нохой бөөс байгаа нь ойлгомжтой...

Хачирхалтай гэмээр зүйл нь бидний нүдэнд од болон харагдаж байвч яг очоод харвал юу ч байхгүй байж болно. Учир нь хэдэн арван сая жилийн өмнө устсан боловч гэрэл нь бидэнд одоо л ирж байж болно шүү дээ.


01

Ертөнц

Ертөнц маань үүсэлтэй. Зах хязгаартай. 

13 тэрбум жилийн өмнө үүссэн бөгөөд нэг хязгаараас нөгөө хязгаарт нь хүрэхийн тулд гэрлийн хурдтай хөлгөөр явбал 155 тэрбум жил болно. Ертөнцийг уутанд хийгээд жинлэж үзэх боломжтой. Хэдэн кг бэ?
10-ын ард 53 тэг бичээрэй. Тэр нь манай ертөнцийн жин килограмаар гэсэн үг. Би бичиж үзүүлэх үү?

1000000000000000000000000000000000000000000000000000000 кг.

Бидний амьдрал энэ ертөнцийн хувьд өчүүхэн өт хорхой мэт жижиг санагдаж байна. Гэвч тэр ертөнц гээч зүйлийг чинь бид оюун ухаандаа бүгдийг төсөөлж чадаж байгаа нь хамгийн гайхалтай биш гэжүү?


8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (49)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
маш сонирхолтой бичжээ гайхалтай.
+2
Delgerengui bicheerei. Amjilt
-2
eat my shit
-3
Чи зандан юм уу
-3
Нээх мэддэг хүн шиг шааж өгч байнаа сда
-4
Хол явавгүй cringe юмнуудаа болчих
-4
Гичийний алны боовны алний үс минь
-4
Википедиа шаасан байж юун олон үгтэй ал вэ
Ok goe...
-1
Гэрлийн хурдаар нисч буй хөлөг дотор цаг хугацаа сунаж дэлхийн 4жил 1секундтэй тэнцэх болно.
-2
wtf
Huurhun hugjiltei,mash sonirholtoi blaa,ih l ineelee bayrlalaa
+1
Od harvah gerliin hurdtai adilhanuu yagaad od harvadag ve
+2
Ih tesreltiin onol gj bas bii (big bang theory)
+1
Гариг ертөнцийн агуу ихийг мэдрэх тусам юун гэрийн хэрүүл, юун дэлхийн дайн..миний алган дээрх үл харагдах микроб бактер хэдэн саяараа үүсч үхэж байгаатай адил бишүү..Хүмүүний өчүүхэн бие агуу ухаанд бишир юү
+7
Гэрэлийн хурднаас илүү хурд юу байж болох бол.
+2
+ хар матери, хар энерги
+6
Ертөнц 15 тэрбум жилийн өмнө үүссэн. Ертөнцийг гэрлийн хурдаар туулбал 155тэрбум жилийг зарцуулна. WHAATTT тэгэхээр гэрлийн хурднаас илүү хурдаар их тэсрэлт явагдсан гэсэн үг.OMGGG
+1
Маш гоё бичжээ. Баярллаа танд
-4
Сонирхолтой мэдээлэл байна. Даанч дэндүү нуршуу байлаа
+1
Tosoljich chadhargu shude
+1
Ёстой гоё
+5
Энэ ертөнцөд хэрэв ээ би байхгүй бол 99999999999999999999 99999999999999999999 99999999999920 кг болох нь байна шд тэгэхээр би ч тийм өчүүхэн биш юмаа. кккккк
-2
Тэгэхдээ манай ертөнц хөлбөмөгийн бөмбөг шиг материас их тэсрэлтээр үүссэн гэжугаа.
+4
Тийм ээ, үнэхээр гайхалтай, сонирхолтой байлаа. Шөнө дунд унтаж байгаа ч гэрийнхнээ бүгдийг нь сэрээгээд ярьж өгмөөр... Даанч нойрмог хүмүүст зэмлүүлэх байх...
+10
САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА. ШУ-Г ХҮҮХЭД БАГАЧУУЛ ГЭЛТГҮЙ БҮГД СОНИРХВОЛ ОЮУН УХААН ХҮРТЭЛ ТЭЛНЭ ШҮҮ ДЭЭ, НИЙТЛЭЛД БЯЦХАН ОНОЛЫН ЗАСВАР ОРУУЛЬЯ, ДЭЭР ДУРДАГДСАН ГЭРЛИЙН ХУРДНЫ ЖИЛ БОЛ ЗӨВХӨН ДЭЛХИЙН ЦАГ ХУГАЦААГААР ТООЦСОН ХУГАЦАА. ЦАГ ХУГАЦАА ОРОН ЗАЙ НЬ САНСАР ОГТОРГУЙД АГШИЖ БАЙДАГ БА ОНОЛЫН ХУВЬД 100 САЯ ГЭРЛИЙН ЖИЛ ЯВАХ ХУГАЦАА НЬ АГШИЖ 1 САЯ ЖИЛ Ч БОЛЖ МАГАДГҮЙ. ЦАГ ХУГАЦААНЫ ХАРЬЦАНГУЙ ОНОЛЫГ БИД ДӨНГӨЖ СУДЛААД ОНОЛЫН ХУВЬД АГШДАГ ГЭДГИЙГ МЭДСЭН. ЖИШЭЭ НЬ САНСАР ОГТОРГУЙД 2 ӨДӨР БОЛОХОД ДЭЛХИЙН ЦАГ ХУГАЦААГААР БОЛ НИЛЭЭН ХЭДЭН ХОНОГ МАГАДГҮЙ ХЭДЭН ЖИЛ БАЙЖ МЭДЭХ ЮМ
+2
goe goe yostoi goe
+2
nice nice
+5
Gerlees iluu hurd bii ene bol bodolin hurd hvn mahan bieere bish fizik bieere ogtorguid auylal hiih bolomjtoi ene bol bidni amidraj bgaa 3d 4d buyu svnsleg biettet shiljij bj hiih bolomjtoi ayulal.
+1
Sonirholtoi bichsen baina amjilt!
Надад нохой бөөснүүд сонин хэвээрэй л байна
+1
Бид ямар ч хурдаар явлаа ч гэсэн local галакигаасаа гарах боломжгүй. гэрэл хүртэл алс руу явах арай өөр арга олохгүй л бол
Гайхалтай.
+2
Гайхамшигтай
+17
Тэнэг улс төрийн хэрүүл уншиж байхаас 100/ сайхан байлаа. Дахиад гоё сэдэв нийтлээрэй. Заавал уншин шүү. Амжилт.
+6
ёстой яааанзтай, бичлэгийн хэлбэр чинь их таалагддаг шүү, 10-аа
+5
Өөр олон сонин зүйл бичээрэй.Үнэхээр сонирхолтой байлаа.Баярлалаа
+11
за сүүлд нь нэг зүйл нэмэхэд бүх атомуудийг нь нийлүүлчихвэл ердөө нэг 10л саванд багтана
+8
Tarhi zadrahjiishd kkk
+8
Нэг юм хэлэх үү, бариад идчихэв ээ. Эртний Ведийн судар номонд энэ тухай бичигдсэн байдаг. Манай ертөнц нэг захаас нь нөгөө зах хүртэл гэрлийн хурдаар 155 тэрбум жил явах асар уудам том ч ямар нэгэн хэмжээ хязгаартай. Өөрөөр хэлбэл юу ч үл нэвлэх таван махбодиос бүрдсэн бүрхүүлтэй гэж үздэг. Яг ийм бүрхүүлтэй тоо томшгүй олон орчлон ертөнц бий. Хэдий тийм ч эдгээр материаллаг орчлон ертөнцүүд нь Бурхны нийт бүтээлийн дөнгөж 1/4-ийг эзэлдэг гэж байгаа. Үлдсэн 3/4-ийг нь энэ олон материаллаг ертөнцийн дээр орших Бурхны орон эзэлнэ гэж үздэг.
narnii aimgaasaa garah geed bhaar bi uur hulugt suugaad butschihlaa ene uchuuhen amidralaa sanariin hulugt guyrch unguruulmwergui bnaa keke saihan ayalal blaa baharlalaa..
+11
зүгээр л супер. чанараа сайн бариарай нөхөд өө!
-13
Darhan hurtel 220km 80km tsagiin hurdtai yavbal 2 цаг 45 минут явна
+13
өшөө олон сонирхолтой мэдээ мэдээлэл хийж байгаарай
+1
https://www.youtube. com/results?search_q uery=space+size
+12
энэ сайтын фэн болоод байгаашд
+7
wow, taalagdjiina, galzuurchilgui irlee. er n jijken ch tendvv tomdoh jijig gedgee mederch bh n hvnd ih chuhal yum bgam da. bvgdeeree tiimee
+31
сонирхолтой бичих юмаа
+13
gaihaltai
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start