Арав.мн

COUNTER STRIKE-ын түүхэн дэх хамгийн агуу мөчүүд

COUNTER STRIKE-ын түүхэн дэх хамгийн агуу мөчүүд

Counter-Strike-ыг хамгийн үзүүштэй болгодог зүйл нь гайхалтай буудалтууд, төгс хариу үйлдэл, төсөөлөмгүй эргэн ирэлтүүд билээ. Тэгвэл бид CS:GO түүхэнд болсон хамгийн агуу гэж онцлогдсон 10 мөчийг онцолж байна. Эдгээр тоглолтуудын ихэнх нь тухайн мап дээрээ ханын зураг болж мөнхлөгдсөн байдаг бөгөөд CS:GO сонирхогч бүр энэхүү мөчийг дахин дахин дурсах дуртай байдаг.


10

Аврагч Hiko!

Үргэлж төгс clutch-уудыг толилуулдаг Hiko-гийн хамгийн сүпэр тоглолтыг 2016 оны MLG Columbus major-ын үеэр SK багийн эсрэг хийснээр нь онцолж байна. 1v4 үлдсэн хэдий ч маш тайван тоглолтыг үзүүлж 4 тоглогчийг ээлж дараагаар нь унагаж тухайн раундыг Liquid-ын талд шийдэж чадсан.


09

“Дүрэлзсэн” Olofmeister!

Dignitas vs Fnatic overpass дээрх тоглолт. Харьцаа 14:14 болж тэнцээд байсан үе. Dignitas баг B site дээр bomb тавьж Fnatic баг 2v4 шууд бомбыг салгаж үеийг өөрсдийн талд авч чадсан. Molotov хаясан үед Olof салгах оролдлогыг хийж, сүүлийн багахан мөчид амжиж салгасан бөгөөд яг түүний дараа буюу секунд хүрэхгүй хугацааны дараа тэрээр галд шатаж үхсэн. Энэхүү гайхалтай мөчийг CS:GO overpass мап дээр шатаж байгаагаар дүрслэн ханан дээр мөнхөлсөн байдаг.


08

Cheat хэрэглэсэн мэргэжлийн тоглогч

Энэхүү жагсаалтанд дандаа “сайн” талын баатруудын мөчүүдийг бид онцолсон. Харин цорын ганц “муу” талын баатар нь kQly болж бичигдэж байна. Яагаад “муу” гэх болсныг манай CS:GO сонирхогчид биднээр хэлүүлэлтгүй гадарлаж байгаа биз ээ. Учир нь 2014 оны Dreamhack тэмцээний Titan болон VP багуудын тоглолтын шийдвэрлэх үе дээр Titan-ын kQly итгэмээргүй usb буудалтыг толилуулсан бөгөөд улмаар Titan баг ялалт байгуулсан юм. Гэвч маргааш нь kQly тус тоглолтын үеэр cheat ашигласан нь тодорхой болж түүнийг бүх насаар нь тоглох эрхийг нь хассан юм. kQly ч гэсэн тус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Titan багаас хасагдаж дахин CS:GO төрөлд мэргэжлийн тоглогчийн хувиар тоглолт хийгээгүй.


07

“Өлсгөлөн” Snax!

2016 оны оны шилдэг тоглолтуудын 2-р байранд орж байсан usp_silencer-аар хийсэн Snax-ын 1v4 тоглолтыг 7-р байранд онцолж байна. “Том алим” хочит Snax 2016 онд карьерийнхаа хамгийн сайн тоглолтыг Virtus Pro багийнхаа бүрэлдэхүүнд хийж чадсан юм.


06

Цөлийн бүргэд Happy!

2015 оны HLTV.org-оос тодруулсан хамгийн шилдэг тоглолтоор Happy-гийн inferno дээр хийсэн Deagle ace хэмээн онцолсон байдаг. Envyus багийн оргил үед Happy энэ мэтийн төсөөлөмгүй тоглолтыг олонтаа тольлуулдаг байсан билээ.


05

Fnatic 5 AWP!

Fnatic баг ESL Cologne 2015 тэмцээний шигшээ тоглолтын Dust2 дээр 5 awp T талаас авч гол руу буудалт хийсэн нь мөн л CS:GO сонирхогч бүрийн мэдэх зүйл болсон. Түүнд зориулж Dust2 дээр 5 awp барьсан хананы зургийг сийлж мөнхрүүлсэн байдаг.


04

Hiko! Хүнээс гарамгүй хариу үйлдэл

Hiko хүнээс гарамгүй хариу үйлдлийг 2014 оны ESL Cologne тэмцээний үеэр NiP багийн эсрэг хийсэн юм. Үргэлж төсөөлөөгүй Clutch-уудыг хийдэг Hiko энэ удаад ийнхүү түүхэнд үлдэх тоглолтыг гар буугаар толилуулсан билээ.


03

Ур чадвар ба зориг! S1mple

Major тэмцээн дээр хэзээ ч ийм зоригтой үйлдэл урьд  өмнө нь гарч байсангүй. Төгс буудалтууд, хурдан хариу үйлдэл, итгэмээргүй flickshot-уудыг бид харж байсан ч ийм зоригтой, эрсдэлтэй үйлдлийг бид харж байгаагүй билээ. 2016 оны MLG Columbus major тэмцээний үеэр S1mple Cache дээр Fnatic-ын эсрэг энэхүү итгэмээргүй үйлдлийг хийж олон хүнийг “шоконд” оруулсан юм.


02

Хаанаас? Boostmeister!

2014 оны Dreamhack Winter тэмцээний хасагдах шатны тоглолт Fnatic vs LDLC тоглолт. Overpass дээр тун тааруу эхлэл хийсэн Fnatic CT талаасаа нэгэн шинэ boost аргыг ашиглаж дэлхий нийтийг шуугиулсан юм. Гэхдээ үүнийг алдаа ашиглаж хийсэн үйлдэл хэмээн үзэж тоглолтыг дахин явуулах шийдвэрийг гаргасан билээ.


01

Төгс эргэн ирэлт! Coldzera!

Luminosity vs Team Liquid. MLG Columbus major тэмцээний хагас шигшээ тоглолт. Mirage дээр 15:9 гэсэн харьцаатайгаар Liquid тэргүүлж байлаа. S1mple-ын гайхалтай ур чадвар Luminosity-гийн мэйжор тэмцээнд түрүүлэх мөрөөдлийг нь үгүй хийхэд тун ойрхон байсан мөч. Mirage B site руу Liquid дайралт хийсэн оролдлого. Тэд Luminosity-г буулган авах эцсийн дайралтаа хийнэ гэж бодож байсан боловч тэд эсрэгээрээ түүхэн дэх хамгийн агуу awp тоглолтын золиос болсон юм. Үсэрч байхдаа татахгүйгээр буудаж хоёр тоглогчийг үгүй хийсэн нь магадлалын хувьд ч түүхэнд дахиж тохиохгүй  ховор тохиолдол биз ээ. Энэхүү буудалт амжилттай болоогүй бол 15:9, 15:5-аас хийсэн эргэн ирэлт болохгүй байсан гэж үздэг. Тиймээс энэхүү буудалт нь CS:GO-ын түүхэнд болсон хамгийн том эргэлтийн цэгүүдийн нэг байсан юм.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (12)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


5) deer n 4 awp shde
Солиотээ тэр Coldzera-гийн тайлбар нтр бол шар үс босгож байна шдээ. :)) Тэд Luminosity-г буулган авах эцсийн дайралтаа хийнэ гэж бодож байсан боловч тэд эсрэгээрээ түүхэн дэх хамгийн агуу awp тоглолтын золиос болсон юм. энэ өгүүлбэр солиотээ.
4 awp*
+1
gaihaltai
ghh
Team envy us vs Team liquid deer JDM iin otruu awaachdag ace bol bas l aimarshdee
+2
ih dajgui niitlel boljee
+3
Astralis vs Faze iin overpass deer dupreehiin deagle ace oroh yostoi sanagdlaa
Tasartsan niittlel bn
Яг тийм $6,000,000 Echo slam гэх мэт
+6
Dotagiin tuuhendeh hamgiin aguu muchiig oruulaach
1st
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start