Арав.мн

Хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх 10 хүчин зүйл

Хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх 10 хүчин зүйл

Бие махбодын органик бодисын хэмжээ нэмэгдэж, биеийн бүтцийн үндсэн нэгж болох эсийн тоо нэмэгдсэний улмаас хүүхдийн биеийн жин болон өндөр нэмэгдэх үзэгдлийг өсөлт гэдэг. 
Өсөлтийн эрчимтэй үед нь хоол тэжээлийн дутагдалтай байх, нойр дутуу явах, стресс их авах, дасгал хөдөлгөөний дутагдалтай байх, өвчин эмгэгт өртөмхий байх, бэлгийн бойжилт хэт эрт явагдах, бэлгийн үйл ажиллагаа эрт эхэлснээс өсөлтийн зон эрт хаагдах буюу өсөлт эрт зогсдог. Иймд хүүхдийн өсөлтийн үед нь маш сайн анхаарах хэрэгтэй.
Эрдэмтдийн судалгаагаар хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжил нь удам угсаа, эцэг эхийн эрүүл мэнд, нас, төрөлтийн тоо, жирэмсний явц, газарзүй, цаг уурын онцлог, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, мөн эцэг эхийн боловсрол, орон сууц, ахуй амьдралын нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг болохыг тогтоосон байдаг ба бид гол 10 хүчин зүйлийг танилцуулж байна.


10

Газарзүйн байрлал ба цаг агаар

Газарзүйн байршил болон цаг агаарын онцлогоос болж дэлхий дээрх хүмүүс өндөр болон намхан нуруутай байдаг. Жишээ нь: Европынхон Азийнхнаас харьцангуй өндөр байдаг бол том далайн дунд орших жижиг арлын оршин суугчид харьцангуй том биетэй, өндөр ууланд амьдардаг хүмүүс илүү урт настай байх жишээтэй. 

Гэвч энэ бол хамгийн бага нөлөөлөх хүчин зүйл учир цааш нь үргэлжлүүлцгээе.


09

Нарны цацраг туяа

Хүүхдүүд яагаад зун илүү өсдөг вэ? Мэдээж бид зуны цагт гадаа илүү их цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой. Учир нь зуны турш арьсан дээр туссан нарны туяанаас бид Д аминдэмийг биед шаардлагатай хэмжээгээр авч чаддаг учир хүүхдийн өсөлт хурдасч мөн биеийн дархлаа сайжирдаг.


08

Өвчлөл

Хоол хүнснээс шим тэжээлт амин дэмийг тогтмол хангалттай хэмжээгээр авч чадахгүйгээсээ болж өсөлт удаашрах, биеийн эсэргүүцэл муудсанаас ханиад томуу ойр ойрхон тусч өвчлөмтгий болдог. Дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол хоцрогдолттой буюу бие жижигтэй, хөдөлгөөн багатай байдаг.


07

Стресс

Хүүхэд нас хамгийн сайхан санаа зовох юмгүй, баяр баясгалантай гэж бид боддог. Гэвч хүүхдүүд ч бас стресст өртдөг байна. Эцэг эхийн салалт, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, шинэ цэцэрлэг, сургуульд орж орчин өөрчлөгдөхөд хүүхдэд дасан зохицох байдал алдагдах зэргээс болж хүүхдүүд их бага хэмжээгээр стресст өртдөг.

Хэт их стресс нь өсөлтийн дааврын ялгаралтад шууд сөрөг нөлөө үзүүлж хүүхдийн өсөлтийг сааруулна. Түүнчлэн стресс нь нойрны дутагдалд хүргэх зэргээр шууд бусаар ч хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг.


06

Амьдралын дадал зуршил

Өнөөдрийн нийгэмд амьдралын түвшин, нийгмийн гарал үүслээс хамаарахгүйгээр хүүхдүүд их оройтож унтдаг болсон. Үүнд хичээлийн ачаалал их, гар утас, зурагт, компьютерийн хэрэглээ их болсон зэрэг нөлөөлж байна. Буруу зуршил болон буруу амьдралын хэв маяг нь хүүхдийг хэвийн өсөж торниход сөргөөр нөлөөлдөг байна.


05

Дасгал хөдөлгөөн

Өсөлтийн дааврыг ялгаруулах байгалийн арга бол дасгал хөдөлгөөн. Өндөр болно гэдэг нь яс сунаж байгаа хэрэг юм.  Ястай хамт орших булчингийн хөгжил сайн байснаар ясны өсөлт суналтыг даган булчин сайтар сунах бололцоо бүрддэг учир дасгал хөдөлгөөн нь хүүхдийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Эсрэгээрээ булчингийн жин багатай, хөгжил султай байвал ясныхаа өсөлтийг барьчихдаг. Мөн хүүхэд дасгал хөдөлгөөн хийх үед бодисын солилцоо эрчимжих бөгөөд үүнийгээ дагаад өсөлтийн дааврын ялгарал ч идэвхэждэг. Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой аж.


04

Нойр

Хүүхдийн нойрны хэрэгцээ наснаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь:
1-2 насанд: 11-14 цаг
3-5 насанд: 10-13 цаг
6-13 насанд: 9-11цаг
14 наснаас эхлэн доод тал нь 8-9 цаг унтаж амарч байх хэрэгтэй. 

Энэ хэрэгцээнээс бага унтсан тохиолдолд хүүхдийн өсөлт хэвийн явагдахгүй. Учир нь, унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж сургаарай.


03

Амин дэм

Кальци болон Д амин дэм нь өсөлтийг дэмждэг гол амин дэм боловч энэ 2-оос гадна Tөмөр болон А амин дэмийг өдөрт шаардлагатай тун хэмжээгээр заавал авч байхад анхаарах хэрэгтэй. Дээрх амин дэмүүдийг дан дангаар нь хэрэглэх нь үр дүн тийм сайн биш бөгөөд хамтад нь уурагтай хавсарч хэрэглэхэд хүүхдийн өсөлтөд сайн нөлөөлдөг байна.
Хүний биеийн өсөлт ялангуяа өндөрт өнчин тархины үйл ажиллагаа гол үүрэгтэй гэж үздэг.  Өнчин тархины ажиллагаанаас хамаарч хүний биен дэх кальц, фосфор, натрийн солилцоо зохицуулагдана. Эдгээр бодисын илүүдсэн болон дутагдсан нь ясны хөгжилд нөлөөлдөг юм. Жишээ нь, фосфор дутагдвал яс сийрэгжиж, амархан хугардаг бол эдгээр бодисын хэт илүүдлээс болж онцгой өндөр болох, эсвэл аль нэг эрхтэн нь ялгаран томрох шинж гардаг.


02

Удамшил

Биеийн өндрийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь удамшил юм. Намхан нуруутай хүмүүс нь удамшлын хувьд намхан, харин өндөр нуруутай хүмүүс нь удамшлын хувьд өндөр нуруутай байх магадлал маш их байдаг. Юуны түрүүнд гэр бүлийн өндрийг судлан тогтоосноор хэт өндөр ба хэт намхан байгаа нь удамшлын гаралтай эсэхийг хялбархан мэдэх бололцоотой. Боломжит өндөр гэдэг нь тухайн хүүхэд ген буюу удамшлын нөлөөгөөр хүрч өсөх боломжтой өндрийн хэмжээг хэлнэ.


01

Хоол тэжээл

Хүүхдэд уургаар баялаг хоол хүнсийг түлхүү өгөх нь өсөж байгаа бие организмыг хэрэгцээт амин дэмээр хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өдөр тутмын хүнсэндээ лууван, өндөг, үхрийн мах, загас, төмс, хүнсний ногоо, тахианы мах, шош, самар, жимс жимсгэнэ, цэвэр сүү зэргийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Хэвийн өсөлтөнд шаардлагатай хэрэгцээт амин дэмийг хоол тэжээлээр авч чадахгүй тохиолдолд өсөлт удаааширч, биеийн эсэргүүцэл муудаж өвчлөмтгий болдог. Иймд хүүхэддээ шаардлагатай амин дэмийг хүнсний нэмэлт тэжээлээр өгөөрэй.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Mash goy blaa
-2
Hvvhde yj namhan blgh we? 165 tai 140 cm blgomoor bn ilvv sain medeelel ogooch
+9
Намхан болох арга бий юу яаж намхан өодох вэ
-2
гэдэс болон хөлний булчинг хөгжүүлхээр өсөлт зогсд гж үнэн үү
+7
goe site yumaa
+6
Хүүхэд өсөөд байна. Энэ нөхөр улам жижигрээд байхын хаха. Дота тоглохоос өөр ид шидгүй. Эд нарт зориулсан зөвлөгөө оруулаач
+1
энэ утсаараа тоглодогийг яаж болиулах вэ?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start