Арав.мн

Хамгийн үнэтэй 10 согтууруулах ундаа

Хамгийн үнэтэй 10 согтууруулах ундаа

Төлөө!


10

Chateau D’Yquem /1811/ – 117 мянган ам.доллар

Өндөр үнэтэй дарснуудын хувьд улаан нь ихэвчлэн дээгүүр жагссан байдаг. Гэхдээ хамгийн үнэтэй цагаан дарс бол 1811 оны Chateau d’Yquem юм. Нэг шил Chateau d’Yquem 2011 онд Лондон хотод 117,000 ам.доллараар зарагдсан байна. “Сүүлт одны жил” гэгддэг 1811 онд харагдсан сүүлт од нь ургац болон дарсны амт чанарт ид шидийн мэт нөлөөлсөн гэж үздэг аж.


09

Penfolds Ampoule – 168 мянган ам.доллар

Хэдийгээр Penfolds дарсыг 12 доллараар хаанаас ч худалдан авч болох ч энэ лонхыг бусдаас ялгаруулах гол зүйл нь бол дотор нь буй 2004 оны Kalimna Block 42 Cabernet Sauvignon юм. Загвар, хийцийн хувьд гар аргаар үлээж урласан хуруу шилэнд хийсэн дарсыг конус хэлбэрийн шилэнд битүүмжилж, модон хайрцганд тогтоосон байдаг. Яг энэ мөнгөөр та энгийн Penfolds дарснаас 14 мянган ширхэгийг худалдаж авах боломжтой.


08

Dalmore /62/ – 180 мянган ам.доллар

Johnnie Walker Blue Label-ыг 200 ам.доллараар худалдаж авлаа гээд өөрийгөө их юманд санах хэрэггүй бололтой. Учир нь одоо танилцуулж буй вискиг худалдан авагчдын хажууд харц ард л гэсэн үг. 2002 онд Dalmore компани 62 жил дарсан Шотланд вискигээ худалдаанд гаргасан нь тэр даруйдаа дэлхийн хамгийн өндөр үнэтэй виски болжээ. Хамгийн сүүлийн лонхыг нь 2011 онд Сингапурын онгоцны буудлаас 180,000 ам.доллараар худалдан авсан байдаг. 


07

Armand de Brignac Midas – 190 мянган ам.доллар

Лонхон дээрх логогоо даган “Гилийн тамга” хэмээн олонд алдаршсан Armand de Brignac бол дэлхийн хамгийн үнэтэй оргилуун дарсны нэг. Уг оргилуун дарсны 30 литрийн савлагаатай нь 190 мянган ам.долларын үнэтэй.


06

Piper-Heidsieck оргилуун дарс – 275 мянган ам.доллар

Жагсаалтад багтсан хоёр дахь оргилуун дарс бөгөөд нэг лонх нь 275 мянган ам.долларын үнэтэй. Уг дарсыг ийм үнэтэй болгож байгаа гол зүйл нь түүний түүх юм. Тэртээ 1916 оны үед нэгэн Шведийн хөлөг онгоц тухайн үеийн Оросын газар нутагт байсан Финляндыг зорих замдаа Германы шумбагч онгоцны дайралтад өртөж, живсэн байна. Онгоцны сэгийг 1997 онд судалгааны баг олжээ. Хачирхалтай нь ачааных нь дийлэнх хэсэг нь бүрэн бүтэн байсан бөгөөд оргилуун дарснуудын хувьд маш сайн хадгалагдсан байсан нь тогтоогдсон байна. 


05

Diva Vodka – 1 сая ам.доллар

Diva хэмээх уг цагаан архийг эхлээд мөсөн шүүлтүүр, дараа нь нүүрсэн шүүлтүүр, хамгийн сүүлд нь үнэт чулууны элсэн шүүлтүүрээр шүүдэг. Нэг лонх нь ойролцоогоор 4000 ам.долларын үнэтэй боловч хэрэв танд 1 сая ам.доллар байвал үнэт чулуугаар дүүргэсэн лонх авах боломжтой. 


04

Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne – 2 сая ам.доллар

Сайн коньяак дангаараа ч их үнэтэй байдаг бол дэлхийн хамгийн сайн коньяакийг 24 каратын цагаан алт болон стерлинг платинуман өнгөлгөөтэй лонхонд хийж, бүгд гэрчилгээтэй 6500 ширхэг бриллиант зүсэлттэй очир эрдэнээр чимэглэсэн байвал ямар үнэтэй болох бол? Хэдийгээр дотроо ердөө 1 литр коньяактай уг лонх 7.7 кг жинтэй. Харин үнэ нь 2 сая ам.доллар. Энэ мөнгөөр хэдэн шил Hennessy авах бол?


03

Ley .925 Tequila Pasion Azteca Ultra Premium Añejo – 3.5 сая ам.доллар

Уух зүйлийн чинь үнэ 7 оронтой тооноос давчихвал үнэ нь доторх дарсандаа бус үзэмжиндээ байдаг гэдэг нь тодорхой. Ley .925 хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хамгийн хямд нь 225 мянган ам.долларын үнэтэй, цагаан алт, цэвэр платинумаар хийсэн гар хийцийн лонхтой текила юм. Харин 1,5 сая ам.доллараар та уг лонхоо очир эрдэнээр чимэглэж болно. Гэхдээ, жинхэнэ томчуудын хувьд 3,5 сая ам.доллар төлөөд 3,6 кг платинуман лонхыг 6400 ширхэг очир эрдэнээр чимэглэсэн лонх бүхий текилаг авах боломжтой юм байна. 


02

Виски Isabella’s Islay – 6,2 сая ам.доллар

Хамгийн үнэтэй согтууруулах ундааны хоёрдугаар байранд “Isabella’s Islay” хэмээх энэхүү виски орж байна. Лонхны хувьд дээд зэргийн Англи болороор хийсэн ба цагаан алт, 8500 очир эрдэнэ, 300 бадмааргаар чимсэн байдаг. Английн “Luxury Beverage”компанийн баталж буйгаар уг виски нь үнэт эдлэлийн гоёмсог хийц, дээд зэргийн виски хоёрын төгс хослол аж. Арай бага чимэглэлтэй “Isabella’s Islay” вискиг 740 мянган ам.доллараар худалдан авах боломжтой байдаг.


01

“D’Amalfi Limoncello Supreme”Ликёр - 43,6 сая ам.доллар

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй согтууруулах ундааны жагсаалтын тэргүүн байранд D’Amalfi Limoncello Supreme ликёр орж байна. Үнэ нь 43,6 сая ам.доллар. Уг ликёрын лонхыг ердөө 4-хөн очир эрдэнэ чимдэг. Тэдний гурав нь 12 карат, харин дөрөв дэх нь 18,5 каратын хэмжээтэй. Ийм лонхонд байгаа ундаа мөнхийн уснаас ч илүү байх ёстой биз. Ердөө хоёрхон байдаг бөгөөд одоо хэр нэг нь ч зарагдаагүй байгаа тул уншигч танд ч мөн адил үүнийг худалдан авах боломж байна. 


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
хамгийн үнэтэй тэр үлдсэн 1 ликёрыг худалдаж авахаас зарах хүн нь чат бич
+3
тэр оргилуун дарсыг нь сэгсэрч байгаад шинэ жилээр буудуулбал эхнэртээ шууд хаягдах байхдаа хаха
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start