Арав.мн

Сар хиртэлтийн тухай сонирхолтой баримтууд

Сар хиртэлтийн тухай сонирхолтой баримтууд

Энэ сарын 31-ны өдөр буюу 3 дахь өдрийн орой (2018.01.31) Монголын цагаар 19:30-21:30 хооронд манай дэлхийн цорын ганц байгалийн дагуул болох Сар хиртэх билээ. Ингээд сар хиртэлтийг хэрхэн ажиглах болон түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 


10

Сар хиртэхийг ЦУСАН САР гэж нэрлэдэг

Дэлхийн ихэнхи улс орнуудад сар бүтэн хиртэх үед түүний өнгө улаан өнгө рүү хувирдагаас ЦУСАН САР хэмээн нэрлэдэг. Ийм сар нь дэлхийн сүйрлийг, зарим нэгэн хүмүүс хүн чоно болж хувирахыг билэгддэг гэсэн цуу яриа бий... 


09

Сүүлийн 150 жил тохиогоогүй үзэгдэл

Сарны бүтэн хиртэлт нь энэ сарын хоёр дахь бүтэн сартай өдөр тохионо. Зарим үеүүдэд тэргэл сар хоёр өдөр дарааллан манддаг ба үүнийг "хөх сар" хэмээн нэрлэдэг. Хамгийн сүүлд 150 жилийн өмнө л хөх сартай өдөр сар хиртэж байжээ. 


08

Супер сар

Хөх сараас гадна, сар хиртэлт нь супер сартай өдөр тохиох юм. Өөрөөр хэлбэл сар энгийн бүтэн сартай өдрийнхөөс бага зэргийн том, хурц гэрэлтэй байна.


07

77 минут үргэлжилнэ

Сар хиртэлт маань 18:51-с эхлэх бөгөөд сарны бүтэн хиртэлт 20:51 минутаас эхлэнэ. Бүтэн хиртэлт хамгийн дээд хэмжээндээ 21:29-д хүрэх ба 22:07-д дуусна. Бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа 77 минут орчим байх нь.


06

Яагаад сар хиртдэг вэ?

Мэдээж хамгийн хялбар хариулт бол "сар дэлхийн сүүдрийг дайрч өнгөрөх үед". Тэгвэл яагаад бүтэн сартай өдөр бүр сар хиртдэггүй вэ?

Бүтэн сартай өдөр гэдэг нь нар, дэлхий, сар нэг шугаманд байрласныг илтгэнэ. Мэдээж сар, дэлхий нар хоёрын дунд байрлавал нар хиртэх үзэгдэл бий болно. Гэвч хэдий тэд нэг шугаманд байрласан ч бүтэн сартай өдөр бүр сар хиртдэггүй. Учир нь... 

Сарны дэлхийг тойрч эргэх тойрог зам ба дэлхийн тойрог зам бага зэргийн зөрүүтэй оршдог. Ойролцоогоор 5 градус. Одоогоор хэн ч яагаад ийм байдгийг хараахан мэдээгүй байгаа ч ихэнхи эрдэмтэд сарны үүсэлтэй холботой гэж үздэг. Маш хүнд масстай биет дэлхийтэй мөргөлдсөнөөс манай сар үүссэн гэж үздэг онол бий.  Тиймээс бүтэн сартай өдөр бүр сар хиртдэггүй ба дэлхийн сүүдрийг сар дайрч өнгөрөх ердөө хоёрхон байрлал байдаг. Сарны бүтэн хиртэлт бий болохын тулд сар эдгээр байрлалуудын аль нэгэнд маш ойр эсвэл яг таг байрлах хэрэгтэй.


05

Сар яагаад улбар улаан өнгөтэй болдог вэ?

Нарны гэрэл дэлхийн агаар мандлаар өнгөрөх үед агаар мандал дахь хийнүүд цэнхэр өнгийн гэрлийн спектрийг өөртөө шингээн цацаргадаг. Үүний улмаас тэнгэр цэнхэр өнгөтэй харагдана. Харин бусад өнгийн гэрлийн спектрүүд /улаан, улбар шар, шар гэх мэт/ нь шингээгдэлгүй нэвтэрч дэлхийн сүүдэрт "шингэдэг". Сар хиртэх үед сар дэлхийн сүүдрийг дайрч өнгөрснөөр цэнхрээс бусад гэрлүүд саран дээр буун улбар улаан өнгөтэй болон бидэнд харагддаг. 


04

Хаанаас ажиглаж болох вэ?

Мэдээж та дэлхийн шөнө болсон хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ сарын 31-ний өдөр сар хиртэх үед Монгол улс дэлхийн шөнө болсон хэсэгт байрлах ба та бидний аз болж бид сар хиртэх сонирхолтой үзэгдлийг улсынхаа хаанаас ч ажиглах боломжтой юм. Гэвч нийслэлчүүдийн хувьд "Утаанаас" болоод асуудал тулгарч мэднэ. Тиймээс дулаан хувцас, халуун уух юмаа бэлдээд аль болох утаагүй газар очих хэрэгтэй. 

Жич: "Халаадаг" уух юм авч явсан тохиолдолд хүний нүдний хүүхэн хараа нарийсч харанхуйд харах чадвар сулардаг тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 


03

Цаг агаарын хувьд?

Яг одоо дэлхийн хойд хагас дүн өвлийн хүйтэн үргэлжилж байгаа тул мэдээж сайхан дулаахан өдөр хүлээсний хэрэг байхгүй бизээ. Weather.com дээрх мэдээгээр 1-р сарын 31-ний өдөр цаг агаар, өдөртөө -16, шөнөдөө -32 градус хүртэл хүйтрэх нь. Тэр өдөр үүлшилт орой доо бүрхэг байх боловч шөнө дөө цэлмэнэ гэсэн урьдчилсан прогнозтой байна. Гэсэн ч цаг агаар гэдэг хамгийн тааварлахад хэцүү зүйлсийн нэг билээ. Тэнгэр цэлмэг байгаасай хэмээн найдхаас өөр арга алга даа. 


02

Дараагийн хиртэлт хэзээ вэ?

Энэ сарын сарны бүтэн хиртэлтийг алдсан ч энэ жилийн 7-р сарын 28-ны шөнө сарны бүтэн хиртэлтийг ажиглах боломжтой. Харин үүнийг алдвал ахиад 4-н жил хүлээхээс өөр аргагүй. Дараагийн сарны бүтэн хиртэлт 2022 оны 11-р сарын 8-ны өдөр тохионо. 


01

Төгсгөлд нь сар хиртэлтийг харуулсан видеог сонирхуулж байна.


8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Гол нь Монгол улсад сар хэртэтгүү
+8
Гайхалтай баярлалаа
+3
х
+8
Баярлалаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start