Арав.мн

Найкыг үүсгэн байгуулагч Фил Найтын амжилтын 10 дүрэм

Найкыг үүсгэн байгуулагч Фил Найтын амжилтын 10 дүрэм

Өнөөдөр номын хорхойтон уншигчиддаа хүргэх сайхан мэдээ байгаа нь Юнайтед Бизнес Ривью –гээс 2018 онд Бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор дөрвөн шинэ олон улсын шилдэг, сонирхолтой номнууд хэвлэж гаргахаар төлөвлөснөөс энэ удаа Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд Дурлагч” номыг Д.Асралтын орчуулгаар уншигчиддаа өргөн барихад бэлэн болжээ.

Найкыг бүтээсэн Найт бизнесийн хөлгүй их далайд өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, авьяас билэгтэй нөхдийн хамт зөвхөн итгэл найдвар гэх хөлөг онгоцтой өрнүүлсэн урьд хожид хэзээ ч ам нээж байгаагүй аялалын түүхээ спорт, номын хорхойтнууд болон старт-ап, энтрепренерүүдтэй хуваалцсан байна. 

Ингээд түүний амжилтын 10 дүрмийг сонирхоцгооё.


10

ГАЛЗУУ САНАА

Фил Найт

Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж дүүргэж будаг нь ханхалсан эрэл хайгуулч, цэл залуухан Фил Найт ааваасаа тавин доллар зээлэн Японоос сайн чанартай, хямд үнэтэй пүүз импортлох энгийн зорилготой өөрийн гарааны компаниа байгуулж байв. Энэ бүхэн түүний нэгэн Галзуу Санаанаас эхлэлтэй юм.  

Түүний дэлхийг өөрчлөх өөртөө өгсөн 4 мотиватор нь

  • Бүтээлч Байх
  • Тэс Өөр, Ялгаатай Байх
  • Утга Учиртай Байх
  • Зорилготой Байх

09

ЦУУТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮТЭЭХ

Фрэнк Рүди

Найкын эхний арван жилийн зорилго бол сатааруулам өөшнөөс ангижрах, гүйлтийн болон сагсан бөмбөгийн илүү сайн, зөөлөн, хөлд эвтэйхэн пүүзнүүдийг 6 сар болгон зохион бүтээх байсан байна. Тэдний тамирчдад тулгарах гэмтэл бэртэлээс сэргийлэх зорилгоор олон зуун сая долларыг судалгаа, туршилтад зориулсаар байгаа нь бусад өрсөлдөгчидөөсөө түрүүлж алхахад тусалдаг гэлтэй. Фил Найт үргэлж шинэ, галзуу ч байсан хамаагүй санаануудын эрэлд гардаг байсан ба жишээ нь сансар судлаач Фрэнк Рүдигийн пүүзний уланд хий шахах санааг Адидас хүлээж аваагүй байхад нь шууд дэмжснээр дэлхий даяар олон сая хэрэглэгчдийн хүндэтгэл хүлээсэн алдарт эйрмакс-ууд мэндэлсэн байдаг. Энэ тухай та номноос дэлгэрэнгүй уншиж болно. 


08

ЗӨВ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ

Залуу энтрепренерүүдэд хэрхэн сайн баг хамт олныг бүрдүүлэх талаар юу гэж зөвлөх вэ? гэхэд тэрээр бизнес бол үхэл амьдралын тухай л юм. “Сайнаас Агууд” бестсэллер номын зохиогч Жим Коллинс хэлэхдээ “Таны амжилтын авобусанд зөв хүмүүсийг зөв суудалд нь суулгах ёстой” гэж хэлж байсан билээ. Фил Найт зөвхөн пүүз бус спортын хувцас хэрэглэл хийхээр шийдэн Нэлсон гэх залууд ажил даалгсан боловч удалгүй Вүүделээр сольж, зөв хүнийг тохирох ажилд нь тавиагүйгээс болж ямар бэрхшээл учирч байсан тухай номондоо дурссан байдаг. Өнөөдөр ч Найк корпораци 60,000 гаруй ажилтантай тэдний хүчин зүйл маш чухал юм. “Зөв хүмүүсийг олж авах эсэх нь нөгөө л үхэл амьдралын тухай сэдэв юм” гэжээ. 


07

АМЖИЛТАНД ХҮРЭХ ШАЛТГААН

Найкыг үүсгэн байгуулагчдын нэг Билл Боуэрман

Амжилтанд хүрэхийн тулд та эхлээд гарааны бизнес, энтрепренерүүдийн туулж өнгөрүүлдэг харанхуй өдрүүдэд сэтгэл зүйн хувь бэлэн байх ёстой. Энэ бол гашуун үнэн. Стив Жобсоос эхлээд Элон Маск гээд өнөө цагийн энтрепренерүүд хар дарсан зүүд шиг өдрүүдтэй байв. Энэ бол энтрепренерийн амьдрал шүү гэж хэлсэн байдаг. 


06

ЦӨХРӨЛТГҮЙ ОРОЛДЛОГО

Дасгалжуулагч Билл Боуэрман болон тамирчин Фил Найт

Фил Найт хэлэхдээ “Бидэнд амжилтын өмнө ялагдал байсан юм" гээд "бид 2 ч банкнаас хөөгдөж, ажилчдынхаа цалинг тавихын тулд гутлын хайрцаг үйлдвэрлэдэг компаниас мөнгө зээлж байв. Харин спортын талбайгаас шүүхийн танхим, өршөөлгүй өрсөлдөөн зэрэг бүх тохиолдлуудад бид илүү үнэ цэнэтэй болж ирсэн юм” гэжээ.


05

ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ ТОДОРХОЙЛОХ

Reebok 1980-аад онд Найкыг гүйцэж түрүүлэх үед тэд өөрсдийн үнэ цэнээ хамгаалах, эрхэмлэх, зорилгоо дахин шинээр тодорхойлох шаардлагатай болсон юм.

Тухайн үеийн Найкын 10 зарчим:

  1. Бидний бизнес бол өөрчлөлт
  2. Бид үргэлж довтолгоонд суурилна.
  3. Төгс үйл явц бус Төгс үр дүн л тооцогдох болно. Дүрмийг зөрч, хуультай тэмц.
  4. Бизнес бол дайн.
  5. Юу ч таамаглах хэрэггүй. Харин хүмүүсийг амлалтандаа үнэнч байхад л анхаар. Өөрийгөө дайчил. Бусдыг шах. Боломжийг өргөжүүл.
  6. Давуу талаа ашигла.
  7. Ажлаа бүрэн дуусгаагүй тохиолдолд ажил дуусаагүй гэсэн үг.
  8. Аюулууд
  9. Бүх зүйл бидний хүссэнээр гайхалтай байхгүй.
  10. Хэрвээ бид зөв зүйлүүд хийж байгаа л бол мөнгө олох нь асуудал биш. 

04

ФҮЖИ УУЛЫН ДҮРЭМ

Найт анх Японд аялахдаа Фүжи ууланд авирч гарахыг хүссэн ч өөрийн хэлэлцээрийг байгуулаад амжилтаа тэмдэглэж авирна гэж буцсан байдаг. Гэтэл хожим тэрээр хэлэлцээрээ амжилттай байгуулснаар барахгүй өөрийн брэндээр дэлхийг тамгалсан спортын хувцас хэрэглэлийн ноён оргилд авирч чадсан билээ.  

Брэнд бол бизнесийн хамгийн чухал, сонирхолтой нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Брэнд нь  ямар нэгэн зүйлийг илэрхийлж хүмүүсийн бодолд сэтгэл хөдлөлийг бий болгож эсрэг хандлагыг төрүүлэх ёстой. Бид өөрсдийн брэндийг бүтээсэн нь түүний төлөө цохилох зүрх, зүтгэх хүч чадлыг өгч байсан юм. Дэлхийн маш олон алдартай брэндүүд бүгд ямар нэгэн зүйлийн төлөө л байдаг бол бүгд сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг бий болгож байдаг. 


03

БИЗНЕС ХЭМЭЭХ ДАЙН

Францын зохиолч Андре Мауриос хэлэхдээ “Бизнес бол дайн спорт хоёрын нэгдэл юм” гэж хэлж байсан билээ. Спорт дайн хоёрт ялагч ялагдагчтай, хамгаалалт довтолгоотой, стратеги яригддаг гээд ижил төстэй зүйл олон. Найт нэгэн удаа өөрийгөө Adidas-ийн эсрэг жудаггүй, эрүүл бус хандлагатай байсан гээд "магадгүй эрүүл ч байсан байж болох юм. Би үнэхээр тэднийг үзэн яддаг байлаа" гэж байв. Under Armour, Adidas гээд спортын салбарт хүч түрэн орж байгаа брэндүүдийн талаар асуухад төрөлхөөсөө санаа жаахан зовж байгаа ч өрсөлдөх болно. Нэг удаа манай ажилчид Reebok-ийн захиралтай уулзах уу? гэхэд нь "Би түүнийг танихгүй. Би түүнд дургүй. Түүнд дуртай баймааргүй байна" гэж хэлж байв.  


02

ХЭН НЭГНЭЭС ТУСЛАМЖ ГУЙХААС БҮҮ НЭРЭЛХ

Фил Найт эхнэр Пеннийн хамт

Залуучууд ажил, амьдралын явцад бусдаас тусламж авах нь утгагүй, өөрсдөө учрыг олно гэж ярих нь элбэг. Хэрвээ тэгэж байгаа бол цаг хугацаа тэдэнд үнэн зөвийг ойлгуулах болно. Найтын хандлага бол эсрэгээрээ "Ажил, амьдрал хангалттай хэцүү байдаг тул байж болох бүх туслалцааг аваарай. Бусдаас тусламж авах нь магадгүй таны амьдралын турш хайж байсан ухаалаг шийдвэр ч байж болох юм."


01

ӨӨРИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОО МЭДЭХ

Найк өв уламжлалыг маш сайн хадгалдаг компани. Одоо ч тэд Найкын анхдагчдын инновацийн үзэл санаа гэсэн хэлэлцүүлэгийг хийсээр байгаа билээ. Энэ бол номонд гардаг тэдний этгээд БатФейсчүүд (өгзгөн царайтнууд) хэмээх хэлэлцүүлэг шүү дээ. Өв улалмжлал эрхэм зорилго нь агуу компаниудыг хөл дээр нь тогтоож байдаг багана юм. Хүмүүс хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай байж гэмээ нь эрхэм зорилгоо хадгалсаар байж чадна. Найт нэгэнтээ Найкыг зүгээр нэг бизнесээс илүү, спортоос ч илүү хэмээгээд энэ бол эрхэм зорилго юм гэжээ.

Энэхүү Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай Бестселлер мөн www.goodreads.com-н дэлхий даяарх номын хорхойтнууд, уншигчдын сайшаал хүртсэн хамгийн өндөр үнэлгээтэй 2016 оны шилдэг ном, 2017 оны турш хамгийн олон удаа уншигдаж байгаа Найтын намтар нь хүүхэд залуучууд, бизнест хөл тавьж буй энтрепренерүүд болон амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхэнд дуртай хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү номыг Аз Хур, Интерном, Чикаго Шоп дэлгүүр, Старт-ап Маркетинг Спэйс (SMS) төв болон Пүүзэнд дурлагч номын 7000-7969 утас руу холбогдон хүргэлтээр захиалан унших боломжтой юм байна.

Фэйсбүүк дэх албан ёсны хуудас нь https://www.facebook.com/ShoeD... 


7.9

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
ene nomiig zarah hun bn uu? nomiin delguuruudeer duussan bn
Дүү нартаа уншихыг зөвлөж байна. Маш их сургамжтай ном шүү. Англи хэл дээр нь уншиж байлаа.
дөнгөж эхлүүлчихээд сууж байна
+5
Зөвхөн спортод дуртай, Nike-ийн хорхойтнуудад зориулсанаас гадна бизнес эрхлэгч залуусын заавал унших ширээний ном юмаа, баярлалаа.
найс
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start