Арав.мн

Монголын шилдэг 10 инээдмийн кино

Монголын шилдэг 10 инээдмийн кино

Монгол кино үйлдвэр 1935 оны 10 сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор улсын кино зургийн хороог байгуулж улмаар уг хорооны харьяа кино үйлдвэрийн газрыг байгуулжээ. Тус үйлдвэр нь 1936 оноос эхлэн анх удаа "Майн хөдөлмөрийн 47 жилийн ой", "Эдүгээгийн Монгол" гэх мэтийн нэг бүлэг баримтат кино хийсэн бөгөөд "Монгол хүү" гэсэн анхны кино бүтээснээр Монгол Улсын кино урлагийн эхлэл болон түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэр цагаас хойш олон арван сэтгэлд хоногшсон киног хийсэн бөгөөд бид энэ удаа уг кино үйлдвэрийн бүтээсэн шилдэг 10 киног танд санал болгож байна.
Хэд ч үзээд уйдамгүй хамгийн шилдэг инээдмийн кино аль нь вэ?


01

Зэрэг нэмэхийн өмнө

"Зэрэг нэмэхийн өмнө" кино нь 1965 оны бүтээл юм. Энэ кино нь шог үлгэрийн өгүүлэмжтэй бөгөөд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн ар…


02

Аман хуур

"Амар хуур" кино нь 1963 оны бүтээл юм. Нийслэл Улаанбаатар хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж орчин үеийн сайхан хот болж байгааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл зан заншил бүрэлдэн тогтох явцад шинэ хуучны зөрчил …


03

Энэ хүүхнүүд үү

"Энэ хүүхнүүд үү" киног 1963 онд бүтээсэн юм.Нэгдлийн дарга Жамц, эмэгтэй хүнийг ажилд авах дургүйг сонссон түүний хүүгийн сүйт бүсгүй  Дуламсүрэн эрэгтэй хүний дүрд хувилан очиж, эмэгтэйчүүдийн хүчийг дутуу үнэлэгчдийг хэрхэн даван дийлж байг…


04

Ховор хүмүүс

"Ховор хүмүүс" нь 1987 оны бүтээл юм. Кинонд нэгдлийн даргад тохиолдох бэрхшээл, янз бүрийн тулгамдсан асуудлын тухай уран хошигнол егөөдлөөр өгүүлдэг. Найруулагч-Найдангийн НямдавааЗохиогч -Шагдайн Цэнд -Аюуш Зураглаач – Жигжидийн Биндэр …

+6
Yum bodogduulna
+2
Huurhun kino shu

05

Ингэх гээд байсан юм

"Ингэх гээд байсан юм" кино нь 1983 оны бүтээл юм. Нас тогтсон нэгэн эр хоёр залуутай хуйвалдан бугын халуун цус уухаар тохиролцож хүслээ гүйцээнэ. Тэдний бусармаг явдлыг ойн цагдаа мөрдөж, өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авна. Хулгайн анч…

shal hudlaa yadsan kino
Инээдтэй гоё кино шүү
+3
Жинхэнэ сайн кино

06

Өнөр бүл

"Өнөр бүл" кино нь 1980 оны бүтээл юм. Хариуцлагагүй сурвалжлагчийн гаргасан алдаанаас болж, ижил нэртэй хоёр Гармаа, гэр бүлийнхэн болон сурвалжлагч өөрөө хэрхэн эвгүй байдалд орж буй зөрчлийг инээдмийн  хэлбэрээр илэрхийлэн харуулжээ. Найруу…


07

Хэцүү даалгавар

"Хэцүү даалгавар" нь 1988 оны бүтээл юм. Тракторчин Равжир дээд боловсролтой болвол цалин хөлс нэмэгдэж, амьдрал ахуй нь дээшилнэ гэж тооцоолжээ. Ингээд дээд боловсролын Дипломтой болохоор зориг шулуудан багш Сандаг дээр очиж, учраа хэлтэл түүнд…

+1
HADSn ichineegiin ouytanii tuhai hino

08

Хөхөө гэрлэх дөхлөө

"Хөхөө гэрлэх дөхлөө" кино нь 1962 оны бүтээл юм. Атар газар эзэмших аянд гарсан залуучуудын амьдралд тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулж буй үйл явдлыг хэтрүүлэгт инээдмийн аясаар өгүүлсэн бүтээл. Гол дүр Хөхөөгийн хоосон мөрөөдөгч сэт…


09

Морьтой ч болоосой

"Морьтой ч болоосой" киног 1959 онд бүтээсэн. Морин дэл дээр өссөн нэгдлийн адуучин залуу Дондог залуу насныхаа гэнэн томоогүй дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн машинтай уралдаж морио багтрааж үхүүлснээс удирдлагаас зэмлэл авч үхэрчин болно. Энэ үеэр нэгд…


10

Нийслэл хүү

"Нийслэл хүү" кино нь 1968 оны бүтээл юм. Тэмээчин өвгөн Данший ам бүл дөрвүүл амьдрах бөгөөд охин Дуламсүрэн нь энэ айлын гол ажлыг хийнэ. Дуламсүрэн залуу насны гэнэн цайлган сэтгэлээр Мэндээ эмчид сэтгэл итгэл ээ өгсөнийг аман дээрээ зарчимч ал…


Саналын статистик (Нийт санал: 1264)

  • Зэрэг нэмэхийн өмнө
    472 (37%)
  • Аман хуур
    137 (11%)
  • Энэ хүүхнүүд үү
    121 (10%)
  • Ховор хүмүүс
    92 (7%)
  • Ингэх гээд байсан юм
    81 (6%)
  • Өнөр бүл
    79 (6%)
  • Хэцүү даалгавар
    78 (6%)
  • Хөхөө гэрлэх дөхлөө
    74 (6%)
  • Морьтой ч болоосой
    66 (5%)
  • Нийслэл хүү
    64 (5%)

8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Бүгдийг нь гарах болгонд нь үздэг гоё мэдээ байна гэж саналаа өгсөн шүү
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start