Арав.мн

Монгол орны шувууд #1

Монгол орны шувууд #1

Мандир уранхажин (эр, эм) - Mandarin duck (Aix galericulata)
Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 2018.04.25

(Э.Идэрбатын хувийн цуглуулгаас)


10

Халзан түнжүүр -Eurasian coot (Fulica atra)

Булган аймгийн Баяннуур сум. 2017.06.28

"Өнгөрсөн зун харсан зарим усны шувууны дэгдээхэйнүүдээс хамгийн сонирхолтой нь эд нар байжээ."


09

Дөлөн цэгцүүхэй - Common Redpoll (Carduelis flammea)

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 2018.01.02 

"Энэ шувуу ховор харагдаж байгаа тухай жилийн өмнө Шувуу ажиглагчдын групп дээрх нэг постоос уншиж билээ. Одоо харин хотын эргэн тойронд нэлээн элбэг үзэгдэж байгаа бололтой. Магнай дээрээ нэрнийхээ тодотголыг мандуулчихсан байгаа биз "


08

Дагуур ятуу - Daurian Patridge (Perdix dauurica)

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг. 2018.01.04

"Хүүхдийн паркын ойролцоо ятуу харагдлаа гэсэн сургаар тэр хавиар ажиглаж явтал овоо хэдүүлээ байж байх юм. Уул руу алхдаг хүмүүс энэ шувууг гадарлах байх, гэнэт л өвсөн дотроос бөөнөөрөө дэрхийтэл нисээд цочоож орхидог золигнууд даа "


07

Өвөгт тогоруу - Demoiselle Crane (Anthropoides virgo)

Багануур, Гүнгалуутай. 2017.07.14

"Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярын мэнд. Манай улсад 6 зүйлийн тогоруу бүртгэгдсэн байдгаас хамгийн түгээмэл харагддаг нь эд нар байх шүү."


06

Эгэл хилэн жигүүр - Black-winged Stilt (Himantopus himantopus)

Улаанбаатар, Сонгино 2017.06.09

"Энэ шувууг анх хараад л хөлнийх нь уртыг гайхаж билээ. Бас чанга дуутай, их орилоо амьтан шиг санагдсан даа."


05

Хар тодол - Common Starling (Sturnus vulgaris)

Булган аймгийн Хутаг-Өндөр сум 2017.08.08

"Өнгөрсөн хавар хотын төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо ганц ийм шувуу байхыг хараад зургийг нь авах гээд олигтой болоогүй. Намар нь хөдөө айлын зэлэн дээр Бор тодлын хамт сүргээрээ байхтай нь таарч хэд гурван зураг дарсан юм. Бие гүйцсэн нь их гоё солонгорсон өнгөтэй байх юм билээ, энэ харин залуу шувуу байсан даа."


04

Хондон ангир - Ruddy shelduck (Tadorna ferruginea)

Улаанбаатар хот, Сэлбэ гол 2017.04.04

"Хот хөдөөгүй элбэг тааралддаг, олонд танил болсон энэ шувуу нугасны төрөл дотроо хамгийн өндөрт (6,800м) нисч рекорд эвдсэн тухай Монголын шувуу ажиглагчдын групп дэх Batmunkh Davaasuren -н постноос уншаад биширч билээ."


03

Уулын цэгцгий - Grey Wagtail (Motacilla cinerea)

Улаанбаатар хот, Туул гол 2017.07.03

"Зайсангийн амнаас урсдаг жижиг горхийг дагаад ийм шувууд байдгийг анх 3 жилийн өмнө харж байж, тэр үед шувууны зураг сонирхдоггүй байсан мөртлөө шохоорхоод зургийг нь дарах гэж үзсэн бас болоогүй "


02

Эгэл хараалай – Common Tern (Sterna hirundo)

Улаанбаатар хот, Гачуурт 2017.06.24

"Зуны сайхан цагт гол усны эргээр түгээмэл байдаг энэ шувуу дөхөж ирсэн хүн рүү чанга дуугаран, толгойг нь шүргэх шахам нисдэг, мэдэхгүй нэгэнд бол тоншоод авах нь уу гэлтэй сонин зан авир харуулдаг нөхөр дөө "


01

Шилийн сар - Upland Buzzard (Buteo hemilasius)

Булган аймгийн Хутаг-Өндөр сум 2017.08.08

"Дэргэдүүр нь машинтай давхиад өнгөрөхөд хөдлөх янзгүй сууж байдаг хэрнээ, зургийг нь дарах гээд зогсох эсвэл хурдаа хасаад дөхөхөөр шууд зугтаадаг, сүрхий хашир энэ шувууны талаар Гүүгэлдээд үзвэл мэдээлэл харьцангүй их байдаг юм билээ."


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+7
Монголд байдаг гэхээр итгэмээргүй юм аа. Гоё буулгасан байна.
+7
Yasan goe buulgaa ve. Zarim ni er harj baigaagvi shuvuud bn.
+6
Үнхээр сайхан дарсан зурагнууд байна.Ийм олон төрлийн шувууд Монголд байдаг гэдгийг таниулж байгаад баярлалаа.
+8
Goy zurguud yumaa. Ugaalgaj avya gevel yaj holbogdoh ve?
+6
Үнэхээр гоё цуглуулга байна.
+4
Шувууд нутаг буцаагүй
+12
эхний зураг фото гэхэд итгэмээргүй юмаа. Яг л уран зураг шиг
+9
goe yumaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start