Арав.мн

9/11-ийн халдлагын шалтгааны талаар ахин нэг бодох 10 баримт

9/11-ийн халдлагын шалтгааны талаар ахин нэг бодох 10 баримт

Одоогоос 17 жилийн өмнө АНУ-ын эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа болсон хамгийн амгалан газарт сүндэрлэх ихэр цамхаг алан хядагчдын халдлагад өртөж үнсэн товорго болон сүйрсэн билээ. 9/11-ийн халдлагаас үүдэн дэлхийд маш хурдацтай өөрчлөлтүүд гарчээ. Барууны улс, орнууд иргэний эрх зүйн орчныхоо аюулгүй байдлыг илүү хамгаалалттай болгох шаардлагатай боллоо хэмээн иргэдээ ятгаж, гадаад бодлогодоо цэргийн интервенцийн асуудлуудыг оруулж ирсэн юм. Үүнтэй зэрэгцэн Жихадын алан хядагч бүлгийн заналхийлэл гэгч айдас сая сая хүний зүрх сэтгэлд хурлаа. Ийм л учраас тэрхүү аймшигт өдөр чухам яг юу болсон тухай хүн бүр дахин дахин бодож, шалтгааныг нь судлах ёстой билээ. 

2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нарийн бэлтгэгдсэн 4 алан хядагч Дэлхийн худалдааны төвийн болон Пентагоны барилгууд руу халдаж 3000 шахуу энгийн иргэдийн амийг хороосон бөгөөд энэ нь Америкийн түүхэн дэх гадны дайралтаар учирсан хамгийн том гарз хохирол болсон юм. Энэ бол асар аймшигтай гэнэтийн масс халдлага байсан хэдий ч гайхширмаар олон зүйлийг хүмүүс өдгөө хүртэл анзаарч, мэдэлгүй өнгөрсөөр иржээ. Жишээлбэл 3 дахь цамхаг буюу Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар барилга онгоцонд мөргүүлээгүй ч яг л ихэр 2 цамхагтай ив ижил шинж чанартайгаар, юу ч үлдэлгүй нурсныг хүмүүс мэддэггүй. Тэрчлэн 9 сарын 11-ний өглөө Жорж Буш Осама Бен Ладений дүүг нууцаар хүлээн авч уулзсан ба зоорийн давхраас нано-термид тэсрэх бодис (хөнгөн цагаан ба төмрийн нунтаг бүхий өндөр хэмд асар хүчтэй задрах хүчил) олдсон тухай ч дуулдаагүй биз. 9/11-ийн халдлагын асуудал өнөөг хүртэл маш олон ярвигтай асуудлыг дагуулсаар байна.


10

9/11-ийн халдлагын Хяналт шалгалтын зөвлөлийн тайлангаас 28 хуудас ор мөргүй алга болсон

Албан ёсоор бол "9/11-ийн алан хядах ажиллагааны хэргийг хянан шалгах АНУ-ын Үндэсний зөвлөлийн тайлан" нэртэй баримт бичиг юм. Харамсалтай нь энэхүү тайлангийн дүн маш ширүүн маргаан дагуулсан. Нэгт, тус тайлангийн эхний 28 хуудсыг хасч, нийтэд хүргэсэн хувилбарт тэдгээрийг хэзээ ч хэвлэн гаргаагүй. Хоёрт, хэргийн мөрдлөг, хяналт шалгалтыг явуулахад шаардагдах санхүүжилтийг хязгаарлаж үр өгөөжтэй, нарийвчилсан шалгалт хийх боломжийг олгоогүй тухай Зөвлөлийнхөн гомдол гаргаж байсан. 

Моника Левийнскийтэй холбоотой шуугиант скандалыг шалгахад 60 сая ам.доллар хуваарилж байсан бол тус ярвигтай бөгөөд урт хугацаа, нарийн шинжилгээ, бүрэн бүрэлдэхүүн бүхий мэргэжлийн баг, шинжээчидтэй хийгдэх ажилд ердөө 15-хан сая доллар төсөвлөснийг харьцуулахад л гайхал төрөхөөр. Мөн Зөвлөл тэдний бүрэлдэхүүнд тус шалгалтын ажлыг “нураах үүрэгтэй” 6-10 хүнийг шургуулсан гэдгийг нотлох баримтаар батлан мэдүүлсэн байдаг.


09

Тэр өдөр зөвхөн Ихэр цамхагууд л онгоцонд мөргүүлээд нурсан юм биш

Бидний санаанд 9/11-ний өдөр гэхээр л нуран унаж байгаа Ихэр 2 цамхгийн дүр төрх л нүдэнд үзэгддэг. Харин Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байр ор мөргүй мартагдсан ба Пентагоны байр ч багагүй хохирол үзсэн тухай хэн ч дурддаггүй. Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байр онгоцонд огтхон ч мөргүүлээгүйн дээр сүйрч буй барилгын хэлтэрхий болон нуралтанд өртөөгүй шахуу атал гэнэтхэн тэр чигтээ бүрэн нурсан юм. 


08

Онгоцны түлш ган багануудыг хайлуулж чадахгуй

Дэлхийн худалдааны төвийн барилга нурсан үндсэн шалгаан нь онгоцны түлш шатаж, барилгын даацын багануудыг хайлуулсан гэж дүгнэдэг. Гэтэл онгоцны түлш 800-гаас 1500 Фаренгейтийн хэм хүртэл халж, шатдаг ба ган төмөр нь 2750 Фаренгейт хэмийн халуунд хайлдаг байна. Түүнчлэн Нью Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Винсент Данн “би маш олон аюултай гал түймэртэй нүүр тулж байсан ч хэзээ ч барилгын ган төмөр хайлсан байхыг харж байгаагүй” хэмээжээ.


07

Нью-Йорк хотын Амбан захирагч 9-р сарын 11-ний өдөр болох ёстой байсан уулзалтаа цуцалсан

Вашингтон Пост сонинд Ж.Буш Осама Бин Ладений дүү Шафиг Бин Ладенийг 2011 оны 9 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд Ritz-Carlton зочид буудалд хүлээн авч уулзсаныг нотолсон нийтлэл гарчээ. Тэд Осама болон түүний дүү Carley Group гэх асар том хөрөнгө оруулалт болон батлан хамгаалах сангийн гишүүд бөгөөд бизнесийн зорилготой уулзалт хийсэн хэмээн олон нийтэд тайлбарладаг. Харин Нью-Йорк хотын амбан захирагч Рудольф Жуллиани Мягмар гаригийн өглөө бүр Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байранд зохиогддог уулзалтад тогтмол оролцдог байсан юм. Гэтэл 9-р сарын 11-ний өдөр зохиогдох ёстой байсан уулзалтаа тэрээр гэнэт цуцалсан байна. Цаашлаад 9/11-ийн халдлагын өдөр тус цамхгуудад төлөвлөгдөөд байсан олон уулзалтуудыг цуцалж хойшлуулахыг анхааруулсан дуудлага хүлээн авч байснаа маш олон хувь хүмүүс мэдэгджээ.


06

Нуранги доороос нано-термид тэсрэх бодис олдсон

9/11-ийн халдлагын дараа зоорийн давхраас их хэмжээний нано-термид агуулсан тэсрэх бодис олдсон байна. Тус бодисыг ган хайлуулах, нураах зорилгоор өргөн хэрэглэдгийг тэмдэглэх нь чухал билээ. Нано-термид тэсрэх бодис олдсоны дараа Brigham Young Их сургуулийн профессор, доктор Стивен Жонс 9 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй олон улсын баг байгуулан Дэлхийн худалдааны төвийн барилга тус тэсрэх бодисын улмаас нурах эрсдэлтэй эсэхийг тогтоох шинжилгээний ажлыг удирдсан байна. Дэлхийн олон орноос ирсэн салбарын шинжээчид маш олон лабораторийн судалгаа, шинжилгээний ажлыг явуулсны дараа нано-термид тэсрэх бодис барилгын ган хийцийг хайлуулж, нурахад үлэмж хэмжээний нөлөөг үзүүлжээ гэсэн хамтарсан дүгнэлт гаргажээ. Доктор Жонс болон түүний баг энэхүү судалгааны ажлаа Bentham Chemical Physics Journal-д хэвлэн гаргасан байна.


05

Архитекторууд болон инженерүүд АНУ-н Засгийн газраас гаргасан албан ёсны “зохиолд” итгэхгүй байна

9/11-ний халдлагын хэргийг шалгасан Зөвлөл Засгийн газраас гаргасан тайланд сэтгэл дундуур байгааг олж мэдсэн "Архитектур болон Инженерч" хэмээх сайн дурын, хатуу гишүүнчлэлийн бус, ашгийн бус, олон нийтийн байгууллагын эрдэмтэд, гишүүд болон түүний дэмжигчид 9/11-ийн халдлагын хэргийг дахин мөрдөн шалгах бие даасан ажлын хэсэг зохион байгуулахаар олон нийтийн санал асуулга явуулж эхлээд байгаа билээ. Тус байгууллага одоогоор салбартаа тэргүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн 1800 архитектор, инженерүүдийн гарын үсгийг цуглуулаад байгаа юм.


04

Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байр онгоцонд мөргүүлж шатаагүй ч бүхэлдээ нурж, сүйрсэн

9/11-ийн халдлагын талаарх эрдэмтэдийн ширүүн маргааны гол бай бол Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байр юм. Тус барилга нь хурдтай нисэж ирсэн онгоцонд мөргүүлээгүй хэр нь эхний барилга үнс болон асгарсаны дараа, ердөө 6,5-хан секундын дотор яг өмнөх ихэр цамхагуудтай ив ижилхэн нөхцөл, шинж чанартайгаар нурж, үнс болсон юм. Цаашлаад бичигдэж үлдсэн хэргийн нотлох баримт болж буй дүрс бичлэг дээр тус барилга нь аливаа гал түймэрт өртөөгүй байх тул олон хүн 7 дугаар барилгын нуралт урьдчилсан хяналтын удирдлагатай байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
(Доорх дүрс бичлэгт хяналтын удирдлагатай барилгын нураалт болохыг харж болно).


03

Холбооны мөрдөх товчоо 84-85 дүрс бичлэгийн камеруудыг Пентагоноос хураан авсан

АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр Пентагоны байрыг Боинг-757 онгоц мөргөсөн гэдэг. Энэ мэдээлэл нь олон нийтийн дунд маш ширүүн хэрүүл, маргаан үүсгэсэн бөгөөд хэсэг эрдэмтэд болон нийгмийн зүтгэлтнүүд бодит байдал дээр юу болж болох онолын өөр хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. Гэтэл эдгээр онолуудыг Засгийн газар “Төөрөгдлийн онол” хэмээн үзээд зарим этгээд олон нийт болон олон улсыг төөрөгдөлд оруулж, засгийн газарт нөлөөлөхийг зорьж байна гэжээ. Хэрэв Засгийн газар үнэхээр үнэнийг олж тогтоохын төлөө байсан бол байж болох онолын хувилбаруудад тохирох нотлох баримтуудыг яагаад дахин шинжлэн, шалгахыг хүсэхгүй байна вэ? Жишээ нь Пентагон CCTV-ийн дүрст хяналтаар иж бүрэн тоноглогдсон ямар ч байгууламжийг хол хаях, манай гаригийн хамгийн өндөр хамгаалалттай, эргэн тойрны хөдөлгөөн тус бүрийг бүрэн нарийвчлалтай хянадаг газар. Гэтэл террорист халдлагын дүрс буулгасан тус барилгын хяналтын нийт 85 камераас 84-ийг нь Холбооны мөрдөх товчоо юуны учир хурааж авав? Тэр дундаа Пентагоны байр руу халдсан бичлэгүүдийг АНУ-н Засгийн газар яагаад нэгийг ч үлдээлгүй хураав? гэх зэрэг асуултууд улам л ундран гарсаар байгаа юм.


02

Ихэр цамхаг Боинг онгоц мөргөхөд нурах бүү хэл үндсэн бүтэц нь гажихгүй байхаар тэсвэрлэх тооцоотой баригдсан

Үүнийг уншаад танд утгагүй санагдаж байгаа байх. Гэвч энэ бол үнэн зүйл. Өмнө нь Empire State Building-ийг цэргийн В-25 онгоц мөргөсөн осол гарч байсан учраас Дэлхийн худалдааны төвийн Барилгын төслийн инженерүүд болон удирдах баг цамхгуудыг онгоцны мөргөлтөд тэсвэртэй байх тооцооллоор барихаар шийдэж, тэсвэрлэх байдлыг шалгах олон туршилт явуулж байжээ. Тус цамхгуудын барилгын бүтцийн инженер Лесли Робертсон Дэлхийн худалдааны төвийн цамхгууд 707 онгоцны мөргөлтийг ч тэсвэрлэхээр тооцоолж баригдсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Дэлхийн худалдааны төвийн Барилгын төслийн удирдлагын менежер асан Франк Де Мартини хэлэхдээ тус цамхгууд нь нэг бус, нэлээн хэдэн онгоцны ч мөргөлтийг даахуйц тэсвэртэй бүтэцтэй барилга болохыг нотолно хэмээн баталжээ.


01

BBC болон CNN сувгуудаар 7 дугаар байр нурсаныг тус байр нурж унахаас өмнө мэдээлсэн

9 дүгээр сарын 11-ний өдрийн халдлага болдог өдөр ВВС-ийн сурвалжлагч Жейн Стэндли мөн CNN-ий сурвалжлагч Аарон Браун нар Дэлхийн худалдааны төвийн 7 дугаар байр нураагүй байхад тус байрыг дөнгөж сая нурлаа гэж мэдээлж байжээ. Гэтэл үүнийг тэд мөн л “Төөрөгдлийн онолоор” тайлбарлаж байсан боловч эцэстээ ташаа мэдээ цацсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв тийм бол газар дээрх шуурхай мэдээллийг дамжуулсан эдгээр сурвалжлагчид яаж болох гэж байгаа сүйрлийн талаар урьдчилан нэгэн зэрэг мэдсэн болж таарч байна?

Эх сурвалж: popularmechanics.com , realclearpolitics.com , collective-evolution.com


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ихэр цамхаг нурасан хохирлоос илүү ашгийг Америкчууд Афганистан, Иракт довтолж олсон. Осама гэртээ сууж байгаад шахуу дэлхий дахинд намбер уан террорист болж хувирсандаа энэ жүжгээр.
+1
bush sda nuraasann todorhoi osama iim lalriim ym hiih hun bish
+3
unen bhoo.america-chuud bol araatanguud
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start