Арав.мн

Дээд зэрэглэлийн загвар буюу Цохын товч түүх

Дээд зэрэглэлийн загвар буюу Цохын товч түүх

80 гаруй жил салхи татуулан хурдалсны эцэст Цохын аялал төгсөж байна. Учир нь Вольксвагенаас энэхүү түүхэн загварыг 2019 оноос дахин үйлдвэрлэхгүй болохоо албан ёсоор зарлалаа. 

1930-аад оны үед алдарт Цох загварыг Адольф Гитлер герман хэлээр "ард түмний унаа" буюу Вольксваген хэмээн нэрийдэж үйлдвэрлэлд оруулжээ. Фердинанд Поршегийн зохион бүтээсэн уг цох хорхой шиг тэрэг авсаархан бөгөөд хямд төсөр, бас найдвартай байв. 30-аад жилийн дараа Цох хэмээн алдаршсан энэ унаа жижигхэн бүхэн хөөрхөн гэсэн санааг агуулж байлаа. 

Германд 1970-аад оны сүүлээр Цохын үйлдвэрлэлийг зогсоосон ч 1998 онд Вольксваген компани анхны загвартай харагдах байдлаар ижил Vw Golf загварыг бүтээв. Өөр нэгэн хувилбарыг 2012 онд үйлдвэрлэж эхэлсэн ч борлуулалт нь 43 мянгаас 15 мянга болтлоо буурч улмаар багассаар байсан тул зах зээлээс гаргахад хүрчээ. 

Харин Вольксвагеныг дэлхийн авто машины томоохон үйлдвэрлэгчдийн нэг болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Цох загварын хоёр өөр хувилбарыг удахгүй хамгийн эцсийн удаа үйлдвэрлэх нь. Ингээд Цохын түүхийг сөхье.


07

1938 он

Герман ажилчдад тохирсон авсаархан, хөнгөн, "эвтэйхэн" машин үйлдвэрлэх эрэлт хэрэгцээний дагуу Адольф Гитлер үүрэг өгч, энэхүү машиныг үйлдвэрлэлд оруулсан ба нэрлэж заншсанаар Загвар-1 хормойтой, Чехословакийн машин бүтээгч Татрагийн зарим загвар болон өмнөх Поршегийн хөдөлгүүр хөргүүрийн загвараас хуулбарласан байв. Мөн оныхоо тавдугаар сард Германы Вольфсбург дахь Вольксваген үйлдвэрийн суурийг тавьжээ. Гэвч дэлхийн II дайнаас болж энгийн иргэдэд зориулсан үйлдвэрлэл зогссон ба зарим үйлдвэрлэгдэж байсан машинууд нь цэргийн офицеруудад зориулагдсан төдийгүй Гитлер анхны дээвэр нь онгойдог загварыг эзэмшиж байлаа.


06

1946 он

Дайн дуусахад үйлдвэр Их Британийн мэдэлд шилжив. 1946 оны төгсгөлөөр 10 мянгаас дээш тооны машин үйлдвэрлэсэн байдаг бол 10 жилийн дараа гэхэд нэг саяас илүү борлуулагджээ.


05

1959 он

Нью-Йорк дахь Doyle Dane Bernbach буюу DDB сурталчилгааны агентлагийн захирал Дейн Бернбах мөн сурталчилгаа зохиогч Жулиан КөэнигХэлмут Кроне нар домогт “Think Small” нэртэй сурталчилгааг цагаан цаасан дээр жижгэрүүлсэн Цох загварыг гарч ирж буйгаар харуулсан хийсэн ба гол санаа нь “Бид том биетэй ч жижгээр сэтгэдэг” гэсэн утгыг илэрхийлж байв. 40 жилийн дараа  уг сурталчилгааг XX зууны хамгийн шилдэг сурталчилгааны ажил хэмээн нэрийдсэн байдаг.


04

1968 он

Загвар-1-ийг албан ёсоор “Цох” гэж нэрлэх болов. /Танилцуулга дээр хэрэглэгдэж байсан der Kafer /. Энэ жилдээ Диснейгээс Хербитэй хамтарсан “Хайрын цох” нэртэй зургаан киног анхлан бүтээсэн ба уг кинонд 53 дугаартай уралдааны цох хүний хэв шинжүүдийг агуулсан дүрслэлээр гарсан билээ. 2018 онд, 1977 оны “Херби Монте Карло явсан нь”, 1982 оны “Херби Банана явсан нь” зэрэг кинонуудад ашигласан Цохыг Баррет Жексон компаниас дуудлага худалдаанд оруулж 128.700 ам.доллараар худалдсан байна.


03

1971 он

Супер Цох хэмээн танигдсан дээд зэрэглэлийн загвараа танилцууллаа. Энэхүү загварын урд тал болон хамар илүү зайтай болсон нь их шинэлэг байв. Дараа жил нь буюу 1972 оны хоёрдугаар сарын 17-нд шинэчлэн сайжруулсан Цох загварыг 15.000.034 хувь олшруулан худалдаалж, дэлхийн хамгийн өндөр борлуулалттай машинаар 40 жилийн туршид тодроод байсан Форд загвар Т-ийн амжилтыг ардаа орхисон юм.


02

1998 он

Шинэхэн Цохтой танилцаарай. 60 жилийн дараа VW Цох загвартаа анхны томоохон шинэчлэлийг хийсэн нь анхны Загвар-1 буюу VW Golf платформ дээр байснаас сайжруулж 115 морины хүчтэй, 2л 4 цилиндрийн багтаамжтай хөдөлгүүр, хяналтын жижиг самбар, гадна талдаа цэцгэн хээтэй загвартай болсон нь үнэхээр гайхам байлаа. Энэ жил гарсан Austin Powers: The Spy Who Shagged Me known as "The Shag Mobile" нэртэй анги дээр жүжигчин Майк Мейерс энэхүү ганган загварыг жолоодож гардаг.


01

2018 он

2013 оноос хойш борлуулалт буурсаар Цох загварын аялал ийнхүү дуусаж байгааг Вольксвагенаас зарлав. SE /25995 ам.доллараас эхэлнэ/, SEL /29995 ам.доллар/ загваруудыг сүүлийн удаа үйлдвэрлэх ба уг хоёр загварт хоёуланд нь сайжруулалт хийх боломжтой. Энэ үнэхээр хайр татам Цохны эцсийн зогсоол гэж үү? Гэхдээ “Хэзээ ч гэж битгий хэлээрэй” хэмээн Вольксваген компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна. Тиймээс харж л байя.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start