Арав.мн

Умард Солонгосоос зугтах 10 арга

Умард Солонгосоос зугтах 10 арга

Умард Солонгос нь манай дэлхийн хамгийн тусгаарлагдсан орнуудын нэг билээ. Тэд өөрийн иргэдээ гадна ертөнцтэй харилцахыг албан ёсоор хориглодог. Гадны хэвлэлүүд Засгийн газрын зөвшөөрөлгүй мэдээлэл бэлтгэж болохгүй бол жуулчид Умард Солонгосын иргэдтэй шууд ярилцаж болохгүй.

2017 оны дундуур, АНУ-ын иргэн Отто Уормбьерт тохиолдсон эмгэнэлт явдлын дараа АНУ өөрийн иргэдээ Умард Солонгос руу аялахыг нь хориглосон. Отто Уормбьер  жижиг хэмжээний хэрэг үйлдсэнд БНАСАУ түүнд 15 жил хорих ангид хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон ба тэрээр хорих ангид байхдаа үл мэдэгдэх шалтгаанаар команд орж эх орондоо буцан ирээд удалгүй нас барсан юм. 

Умард Солонгост амьдрах нь маш аймшигтай бас хэцүү юм. Тэдний иргэд өдөр бүр аллага, хүчирхийлэл, тамлалт, өлсгөлөнгийн золиос болж байдаг. Хүнс тэжээлийн хомсдол хаа сайгүй тул хүүхдүүдийн өсөлт зогсох нь элбэг. Хүн амын 25 хувь эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй бол 20 хувь нь эрүүл ахуй, цэвэр усны хүрэлцээгүй амьдардаг. Хүний эрх зөрчигдөх нь Умард Солонгост энгийн үзэгдэл ба хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа эрхээ зөрчүүлсэн байдаг.

Засгийн газар өөрийн иргэдээ гадаадад зорчихыг хориглодог. Умард Солонгосоос зугтсан хэнийг ч болов урвагч гэж үзэх ба, хэрэв буцан ирвэл тэднийг шоронд хоригдох, албадан хөдөлмөр эрхлэх зэрэг маш хатуу шийтгэл хүлээж байдаг.  

Одоо бид Умард Солонгосоос зугтаж болох хамгийн сайн 10 замыг танилцуулж байна.


10

"Цэрэггүй бүс"

Солонгосын хойгт Умард болон Өмнөд Солонгосыг "цэрэггүй бүс" тусгаарлаж байдаг. Энэ бүс нь 240 орчим километр үргэлжлэх ба 2 талаасаа маш хатуу хамгаалалтын дор оршдог. Хоёр улс үлэмж хэмжээний цэргээр уг бүсийг хамгаалдаг.

Хил зөрчигчийг буудахдаа огтхон ч эргэлзэхгүй Умардын цэргүүд болон газраар дүүрэн булсан мина  зэрэг нь "цэрэггүй бүс"-ээр дамжин зугтах энгийн иргэдэд амь дүйсэн эрсдэл болдог. Гэвч энэ бүсийг хамгаалах үүрэгтэй Умардын цэргүүд өөрсдөө энэ замыг ашиглан Өмнөд рүү зугтдаг нь хувь тавилангийн тоглоом гэлтэй. 

Өмнөд Солонгос хил зөрчигчдийг ихэвчлэн иргэнээ болгодог. Энэ нь умардаас зугтаж буй иргэдэд урам өгдөг ба буцаж очвол нэгэнт цаазын ял сонсох тэд зоригтойгоор уг бүсийг туулдаг байна.


09

Шар тэнгис

Шар тэнгис нь Өмнөд болон Умард Солонгосын тэнгисийн хил төдийгүй 2 улсын хооронд нэвтрэх амар богино зам болдог. Хоёр улс аль аль нь Шар тэнгисийн ихэнх хэсгийг өөрсдийн эзэмшлийнх гэж үздэг. Энэ замаар зугтахын ганц аюултай тал нь Шар тэнгис 2 талаасаа тэнгисийн цэргийн хатуу хамгаалалтанд байдагт оршино. Умард Солонгосын тэнгисийн цэрэг хил зөрчигчдийг огтхон ч эргэлзэлгүйгээр устгах юм уу барьдаг байна.

Умардаас Өмнөд хүрэх богино зайг хэд хэдэн сайн сэлэгчид сэлж туулж байсан нь шар тэнгисээр дамжин зугтах найдварыг хүмүүст төрүүлдэг. Умард Солонгосын тэнгисийн цэрэг хичнээн хянамгай хатуу чанга хяналттай байсан ч сэлж байгаа хүнийг олж илрүүлэх нь хэцүү юм.


08

Япон тэнгис

Умард Солонгос нь Япон, Өмнөд Солонгос, ОХУ-тай Япон тэнгисээр хиллэдэг. 

Өөрсдийн тусгаарлагдсан улсаасаа зугтахыг хүссэн Умард Солонгосын иргэд Япон тэнгисээр дамжин зугтах нь бий. Гол хүндрэл нь Япон эсвэл Өмнөд Солонгос руу нэвртэхийн тулд завь хэрэгтэй болдог. Мөн эдгээр улс руу Япон тэнгисээр явахад маш хол. Гэсэн ч цөөнгүй хүмүүс энэ замаар амжилттай зугтаж чадсан нь тэдэнд найдвар төрүүлдэг. Япончууд Умард Солонгосын хил зөрчигдийг барихын оронд харин Өмнөд Солонгос руу аюулгүй хүрэхэд нь тусалдаг байна.


07

Умард Солонгос - Хятадын хил

Умард солонгосын иргэд Хятадын хилээр дамжин өөрсдийн тусгаарлагдсан дарангуйлагч улсаасаа зугтдаг. Умард Солонгосоос БНХАУ руу Хятадын хилийн цэргүүдэд баригдалгүй аюулгүй нэвтрэхийн тулд, газар сайн мэддэг хятад хүнтэй зайлшгүй хамтрах хэрэгтэй. 

Харин нэг муу мэдээ нь БНХАУ Умард Солонгосын дүрвэгсдэд маш хатуу ханддаг. Хятад энэ асуудалд Умард Солонгостой хамтран ажиллаж хил зөрчигсдийг нутагт нь буцаадаг юм. Хэрэв улсаасаа зугтаад баригдан буцаж ирвэл тэднийг цаазын ял эсвэл хөдөлмөрийн хорих лагерт хоригдох гэсэн хүндхэн тавилан хүлээж байдаг билээ.


06

Олимпийн баг

Хэдийгээр бусад улсаас тусгаарлагдсан ч Умард Солонгос дэлхийн бараг л бүх улстай адил олимпийн багтай. Олимпийн багт багтах нь умард солонгосчуудад маш ашигтай.

Тэд эрх чөлөөт орнуудад тэмцээнд оролцохоос гадна, харгис дэглэмт өөрийн улсаасаа зугтах сайхан боломж олддог. Умардын засгийн газар медаль хүртсэн тамирчдаа шагнадаг ч гар хоосон ирсэн тамирчдаа шийтгэдэг.

Зөвхөн энэ л тэднийг зугтахад хүргэх хангалттай шалтгаан юм. Жирийн иргэдийн хувьд эх орноосоо зугтах маш хэцүү ч олимпийн багийн гишүүдэд харьцангуй амар билээ. Хэдийгээр Умард Солонгосын тал тамирчдаа олон улсын тэмцээний үеэр байнга хянаж байдаг ч олимпийн наадам ихэвчлэн ардчилсан улсуудад зохиогддог нь тамирчдад оргоход дөхөм болдог аж.


05

Хөлбөмбөгийн шигшээ баг

2010 оны ӨАБНУ-д зохиогдсон ДАШТ-д БНАСАУ-ын шигшээ баг эрхээ авч оролцсон билээ. G хэсэгт багтсан БНАСАУ-ын шигшээ баг 1 гоол оруулж 12 гоол алдан 3 хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэв. БНАСАУ-ын засгийн газар тэмцээний ялагдалдаа шаналсан багаа Пхеньянд  олны өмнө нэмж шившиглэн шийтгэсэн юм. Багийн дасгалжуулагчийг ажлаас нь халж барилга дээр ажиллуулах тушаал буулгав. 

БНАСАУ-ын xөлбөмбөгийн шигшээ багт байхын цорын ганц гэгээтэй зүйл нь олон улсын тэмцээнүүдийн үеэр зугтах боломж юм.


04

Гадаадад ажиллах хүчний газар

Умард Солонгосын төрийн мэдлийн гадаадад ажиллах хүчний газар өөрийн иргэдээ БНХАУ, ОХУ зэрэг оронд ажиллуулан мөнгө олдог. Гэвч Умард Солонгосын хариуцлагагүй Засгийн газар иргэдийнхээ олсон энэ мөнгийг пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зарцуулдаг юм.

Умард Солонгосын ажилчид 45 орчим оронд ажилладаг ба үүний дотор Европын холбооны улсууд ч багтдаг. Эдгээр ажиллах хүч 2018 онд ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажлын голыг нугалж байна. 

Тэдний ажиллах нөхцөл туйлын хүнд ба ажлын байрандаа амь насаа алдах нь цөөнгүй. Гэсэн хэдий ч, тагнуул болон армийн аль нь ч эдгээр ажилчдыг зугтаахаас урьдчилан сэргийлж чаддаггүй юм. Энэ нь Умард Солонгосчуудад өөрсдийн харгис дэглэмээс оргох боломж олгодог.


03

Умард Солонгосын дипломат корпус

Бусад улсуудтай адил Умард Солонгос дипломат корпустай ба хэд хэдэн улсад элчин сайдын яамдтай. Хэдийгээр Умард Солонгос бусад хөгжилтэй улсуудыг дууриахыг хичээдэг ч, тэдний ядуу тарчиг байдлыг нуух боломжгүй билээ.

Элчин сайдын яамны ажилчид туйлын ядуу учир ажлын байрандаа хуучин тавилга төхөөрөмж авч хэрэглэдэг. Элчин сайдын яам мөнгөөр дутмаг байдаг нь тэдний Засгийн газар элчин сайдын яамдаа өөрсдийгөө санхүүжүүлэх чиглэл өгсөнтэй холбоотой. Мөн Умард Солонгосын дипломат ажилтнууд өөрсдийн халдашгүй байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэх нь цөөнгүй.

Хэдийгээр Умард Солонгосын дипломат албанд ажиллах нь маш хүнд ч эх орноосоо зугтах сайхан бололцоо гаргаж өгдөг. Өнгөрсөн жилүүдэд өндөр тушаалын хэд хэдэн албан тушаалтнууд эх орноосоо зугтсан билээ. Жишээ нь, 2016 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух БНАСАУ-ын элчин сайд, эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар БНСУ руу дүрвэсэн. Үүнээс өмнө 1997 онд Египт улсад суух БНАСАУ-ын элчин сайд АНУ руу дүрвэсэн билээ.


02

Эйр Корё

Эйр Корё нь Умард Солонгосын төрийн өмчит агаарын тээврийн компани юм. Тус компани нь Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингаас бусад бараг бүх зүйл нь чанар муутай байдгийн адил маш муу үйлчилгээгээрээ алдартай. Тэд бол дэлхийн нэг одтой цорын ганц агаарын тээврийн компани юм.

Зорчигчдын сэтгэгдэл тэдний зэрэглэлийг тогтоодог. Үүнээс гадна энэ компани маш цөөхөн чиглэлд л нислэг үйлддэг. Жишээ нь, Европын холбоо тэдэнд өөрсдийн агаарын замаа ашиглуулдаггүй. Тэдний тухай сөрөг баримтууд дуусашгүй. Зөвлөлтийн үеийн хуучин онгоц хэрэглэдэг, олон улсын нислэгийн үеэр зорчигчиддоо Умард Солонгосын үзэл суртлын тухай киног үзүүлдэг гэх мэтчилэн. Тэд мөн иргэний тээврийн салбарын нэмэлт үзүүлэлтүүд болох тогтмол нислэг үйлдсэн зай, зочид буудлын үйлчилгээ, машин түрээс зэргээрээ ч сайнгүй үзүүлэлттэй.

Эйр Корёгийн цорын ганц сайн тал нь тэдний нислэгээр дамжин зугтах боломж иргэдэд гардаг. Хэдийгээр тэд өөрсдийнх нь дэглэмийг дэмждэг улсууд руу нислэг үйлддэг ч нисгэгч болон нислэгийн багийнхныг зэвсэгт харуулууд хянадаг тухай баримт байдаггүй юм.


01

Оюутан солилцооны хөтөлбөр

Оюутан солилцооны хөтөлбөр Умард Солонгосын оюутнуудад гадаадад суралцах боломж олгодог. Жил бүр нэлээд тооны оюутнууд БНХАУ-аас Умард Солонгост суралцахаар ирдэг. Хэдийгээр Умард Солонгос хятад оюутнуудын хувьд суралцахыг хүсэхээр алдартай газар биш ч, зарим оюутнууд адал явдал хайн явдаг байна. Оюутан солилцооны хөтөлбөрийн сайн тал нь Умард Солонгосын мэрийлттэй хичээнгүй иргэд гадаадад сурах эрхтэй болдог. Энэ нь аль аль талдаа ашигтай зүйл юм. Эх орондоо буцаж очиж байгаа оюутнууд, өндөр хөгжилтэй оронд сурсан мэдлэгээ ашиглан гадаад явах боломжгүй хүнд нөхцөлд амьдрах нутаг нэгтнүүдийнхээ ачааг хөнгөлдөг бол, нөгөө талаас хөтөлбөрийг ашиглан аюултай дэглэмийн хавчилгаас зугтах боломж өгдөг юм.


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Танайх глё сайт бна шүү анх удаа орж үзлээ .тасралтгүй нийтлэл уншлаа их сонирхолтой юм
+1
Монголд барилгын ажил хийж байгаа хойд со-нууд хогоороо л байдын шдэ. Хачин хачин юмнууд л байдаг тэгэхээр тэд улсаасаа гарах амархан юм шиг л санагдаад байгаан.
-3
Битгий хуцаад бай. Ядаж л эх оронтой улс. Биднийг хэн удирддаг билээ, Хэн шулдаг билээ, Хэн өмөөрч хамгаалдаг билээ. Цаашдаа бидний үр хойчис яах билээ.
Гадны(бару
+1
Бусад улсуудтай адил Умард Солонгос дипломат корпустай ба хэд хэдэн улсад элчин сайдын яамдтай. Хэдийгээр Умард Солонгос бусад хөгжилтэй улсуудыг дууриахыг хичээдэг ч, тэдний ядуу тарчиг байдлыг нуух боломжгүй билээ. БАРАГ МОНГОЛЫГ ХЭЛЧИХЛЭЭ ДЭЭЭ
+1
Oyutan soliltsoo ni bas hetsuu yum shig bnlee bi neg hoid solongos oyutan medne ger buliinhen edriig ni tend baritsaand avdag yum shig bnlee
+4
Зовсон ард түмэн нэг бнааа
+1
гоё мэдээ бн
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start