Арав.мн

Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 монгол бүсгүй

Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 монгол бүсгүй

Instagram бол эмэгтэйчүүдийн ноёлдог талбар. Жишээлбэл алдарт Ким Кардашиан Вест 103 сая дагагчтай. Гэхдээ энэ бол хамгийн их тоо бишээ. Дуучин Селена Гомез 127 сая дагагчтай бөгөөд инстаграмын хатан хааны титмийг Кимээс аваад удаж байна.
Ийм жагсаалт гаргавал Криштиан Роналду (111M), Жастин Бибер (91.6M) хоёр л эхний 10-т багтах эрчүүд болох юм.

Бид өмнө нь Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 монгол залуу-г танилцуулсныг энд дарж уншаарай. 

Энэ удаад хамгийн олон дагагчтай бүсгүйчүүд хэн хэн болохыг харцгаая.


10

Instagram - tugs_saruul

Дагагч - 106K

Моделийн ажлаас гадна нүүр хувиргагч, стилистийн чиглэлээр карьераа өсгөж яваа түүнийг хаана юу хийж байгаад 106К хүн анхаарлаа хандуулдаг.
Сонирхуулахад С.Төгс "Авьяаслаг монголчууд"-н шилдэг оролцогч Ч.Цэнгүүнтэй болзох болжээ.


09

Instagram - urankholboo

Дагагч - 108K

Ануг дуучин гэж тодорхойлохоос илүү дүр төрхөө бренд болгосон нэгэн гэх нь зохимжтой болов уу. Тэрээр инстаграмдаа бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг ба худалдааны таван хаягийг л дагадаг байна.


08

Instagram - baljkaann

Дагагч - 110K

Mongolia's next top model нэвтрүүлэг Ю.Балжидмаад цом авчраагүй ч маш олон рекламны санал, дээр нь хэдэн мянган дагагчдыг авчиржээ.


07

Instagram - puujee6247

Дагагч - 111K

Жүжигчин, топ модел дээр нь иогийн багш болсон Д.Пүрэвсүрэн энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр тайзнаа алхахаа больсон ч зар сурталчилгааны эрэлттэй модел хэвээр байгаа тэрээр Ларьдма 2 кино хийгдэж байгааг өөрийн хуудаснаа зарлаж зураг авалтын явцаас хуваалцжээ.


06

Instagram - tselmuun_chinzo

Дагагч - 113K

Хоёр дахь цомгоосоо хойш уран бүтээлээсээ хөндийрсөн ч дуучин Ч.Цэлмүүн инстаграм хуудаснаа 113K дагагчийг цуглуулж чаджээ. Ингэснээр тэр бидний жагсаалтын 6-д бичигдэж байна. Тэрээр одоо Япон улсад амьдарч байгаа юм.


05

Instagram - shuuderheen

Дагагч - 119К

"Сэльфи хийж чадах уу
Яаж хийдэгийг харах уу" жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуудсаас суралцаарай. Уран бүтээлийн хувьд нам гүм байгаа тэрээр өөрийн нэрийн бэлхүүсний даруулгаа худалдаанд гаргасан амжилттай яваа.


04

Instagram - amartuwshin_hishigdalai

Дагагч - 124K

Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг дуучин А.Хишигдалай дагагчийнхаа тоогоор 4-рт жагсаж байна. Фитнесээр идэвхитэй хичээллэдэг тэрээр хажуу талаасаа зургаа авахуулах дуртай.


03

Instagram - Ana.dari

Дагагч - 142K

АНУ-ын Сан-Франциско-д амьдардаг модел бүсгүй. Харамсалтай нь түүний талаар бид тийм ч сайн мэдэхгvй. Аялах дуртай түүний хуудсаар зочилж vзэсгэлэнтэй, халуухан зургуудыг нь үзээд та дагагчдийнх нь тоог нэгээр нэмэх биз ээ.


02

Instagram - duk65

Дагагч - 152K

АНУ-д суралцаж буй жүжигчин О.Дөлгөөн инстаграмд нэлээд нээлттэй ханддаг нэгэн юм. Тэр баахан "сэльфигээр" дагагчидаа уйдаалгүй гэр бүл, найз нөхөд, уран бүтээл, хичээл ном гээд өдөр тутмын амьдралаасаа харамгvй хуваалцдаг.


01

Instagram - ukakiwi

Дагагч -156К

Гайхалтай эрч хүчтэй дуучин Ука жагсаалтыг тэргүүлэх нь гайхах зүйл биш ээ.
Шинэлэг, бүтээлч байдлаараа тэрээр олон хүмүүст үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг.


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


https://instagram.co m/bilegtkhulan?utm_s ource=ig_profile_sha re&igshid=1gvj43qhl0 0dr 293k
https://www.instagra m.com/bilegtkhulan96 / orost baidag 224k
+1
орж үзлээ тийм байна хаха
+1
Bayarlala. Bid jagsaaltaa shinechleh heregtei ym baina
+4
Angelabayar гээд Дубайн Emirates airlines ажилдаг Монгол бүсгүй 207к дагагчтай шд.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start