Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчид

Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчид

Киноны амжилтыг тоглосон жүжигчдээр нь тодорхойлж болдгийн нэгэн адилаар найруулагч сайтай байна гэдэг тухайн киноны жинхэнэ чансааг тодорхойлж чадна. Үнэхээр домог болсон найруулагчид бусдын хараагүйг харж, сценийг төгс бүрдүүлэхийн хажуугаар камерын өнцгийг хамгийн оновчтой, сонирхолтой байдлаар байрлуулж, мэргэжлийн жүжигчдийн авьяасыг бүрэн нээж илрүүлж чаддаг. Өнөөдөр бид кино урлагийн түүхэнд нэрээ дурсгасан дараах 10 найруулагчийг онцолж байна. 


10

Уиллиам Фрийдкин

Авьяаслаг найруулагч болох Фрийдкин нь Чикаго хотод төрсөн ба найруулагч болохоор Лос Анжелест ирсэн нь үнэхээр оносон шийдвэр байлаа. Тэрээр 1971 онд “Франц холбоо” гэх классик киногоо найруулсан нь асар их амжилт олжээ. Түүний эрс шийдэмгий, реалист арга барил нь хар тамхины наймаачны эрэлд явах “Солир нүдэт” Дойл гэх мөрдөгчийн түүхийг гайхамшигтай харуулсан байна. Түүний өвөрмөц арга барилыг кино шүүмжлэгчид өндрөөр үнэлж, тэр бүү хэл "Шилдэг найруулагч"-ийн төрөлд Оскарын шагнал хүртсэн байна.

Гэхдээ түүний хамгийн алдартай бүтээл нь магадгүй 1973 оны “The Exorcist” буюу “Буг чөтгөрийг зайлуулагч” хэмээх Линда Блэйрийн тоглосон кино байх. Тус кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан хамгийн аймаар кинонуудын тоонд зүй ёсоор ордог төдийгүй бүх цаг үеийн шилдэг аймшгийн кинонуудын тоонд багтдаг юм.


09

Фрэнцис Форд Коппола

Уиллиам Фрийдкиний арай орчин үеийн хэв маягтай хувилбар болох Фрэнцис Форд Коппола нь маш олон алдартай кинон дээр ажиллаж байжээ. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Apocalypse Now” хэмээх Мартин Шийний тоглосон нөлөө бүхий кино юм. Кино зураг авалтын түүх тийм ч сайхан биш. Жүжигчдийн зан авир, зураг авалтын үеийн муухай цаг агаараас гадна Коппола өөрөө гол дүрийн жүжигчнээ дүрд нь оруулахын тулд хоёр өдрийн турш зочид буудлынх нь өрөөнд түгжиж байсан аж.

Кополлагийн ажиллаж байсан кинонуудаас Оскарын шилдэг найруулагчийн шагнал авчирсан “Загалмайлсан эцэг” кино юм. Энэ гайхамшигт найруулагч бол 1970-аад онд Холливудэд цоо шинэ давалгааг авчирсан хамгийн агуу найруулагчдын нэг билээ. 


08

Стивен Спильберг

DreamWorks студийн үүсгэн байгуулагчдын нэг, найруулагч Спильберг бол Холливудын нүүр царай болсон алдартан. 1975 онд алдарт “Jaws”-аас эхлээд “E.T” /1982/, Индиана Жонсын цувралууд /1981, 1984, 1989, 2008/”, “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” цувралууд /1993, 1997, 2015/ одоог хүртэл үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг. Түүний арга барил бага зэрэг өөрчлөгдөж “Шиндлерийн бүртгэл” болон “Линкольн” зэрэг кино хийсэн нь ч ялгаагүй асар их амжилт олж байсан билээ. Спильберг одоогийн байдлаар кинонуудаасаа нийт 9 тэрбум ам.долларын ашиг олсон байдаг ба хамгийн өндөр орлоготой найруулагч юм. 


07

Майкл Бэй

Холливудын супер блокбастерууд болох “Сувдан эрэг” болон “Трансформерс” цувралууд нь Майкл Бэйг орчин цагийн шилдэг найруулагчдын нэг болгодог. Гал цогтой нэгэн тэрбээр хамтран ажиллагсдаасаа байнга шүүмжлэл хүртэж байдаг. Трансформерс киноны од Меган Фокс, Шайя Ла’Бөф нартай зураг авалтын үеэр муудалцаж байсан төдийгүй Меган Фокс түүний арга барилыг Гитлертэй жишиж байсан юм.

Ихэвчлэн асар том төсөвтэй адал явдалт кинонууд дээр ажилладаг Майкл Бэйн урын санд “Армагеддон” кино хүртэл бий. Тэрбээр хэрхэн үзэгчдийн зүрхийг хүчтэй цохилуулж, суудлынхаа ирмэг дээр суулгахыг мэддэг нэгэн. 


06

Вернер Херцог

Вернер Херцог нь Герман гаралтай, дэлхий дээрх хамгийн өндөр мэдрэмжтэй найруулагчдын нэг. Тэрбээр алдарт жүжигчин Клаус Кинскитэй хамтран ажиллах тун дуртай бөгөөд өөрийн кинонуудаа маш өвөрмөц шийдлээр бүтээдэг нэгэн юм. Зураг авалтын газраа сонгосон байрлалаас эхлээд түүний гоц мэдрэмж нь харагддаг. Хүссэн сценээ бичихийн тулд идэвхтэй галт уулын орой дээр зураг авах, эсвэл 320 тонны уурын хөдөлгүүрийг уулын орой руу зөөхийг тэр юман чинээ бодохгүй. Түүний хамгийн алдартай кинонууд нь Fitzcarraldo, Cobra Verde and Aguirre: Wrath of God зэрэг бөгөөд бүгдэд нь түүнтэй адил солиотой гэмээр Кински тоглосон байдаг. 


05

Роман Полански

Поланскигийн талаар ярихдаа түүний өмнөх амьдралыг нь дурдахгүй өнгөрөх аргагүй. Дэлхийн 2 дугаар дайны хоморголон устгалаас амьд үлдсэн тэрбээр 1969 онд Мансоны гэр бүлийнхний гарт эхнэр болон төрөөгүй байсан хүүхдээ алдсан нэгэн. Гэхдээ энэ бүх аймшигтай явдал түүнийг хамгийн авьяаслаг найруулагчдын нэг болоход түлхэц болсон ч байж болох юм.

Гэвч энэ их суу билэг нь түүний хэцүү зан авирыг далдалж чадаагүй юм. Супер од Жэк Николсон нэгэнтээ “кино хийж байсан ч, хийгээгүй байсан ч тун ядаргаатай хүн шүү” гэж хэлж байсан удаатай. Ямартай ч түүний урын санд “Рөүзмэригийн хүүхэд”, “Хятад хороолол“ болон “Макбет” зэрэг шилдэг кинонууд байдаг.


04

Алфред Хичкок

“Хүлээлгэх урлагийн мастер” хочит Алфред Хичкок нь учир битүүлэг, үзэгчдийг амьсгаа түгжин хүлээлгэсэн зураг авалт, гэрэлтүүлгүүдээрээ алдартай. Түүний киног үзэж буй хэнбугай ч сандлынхаа ирмэг дээр сууж, цааш яах бол хэмээн сэтгэл түгшин байдаг. Түүнчлэн өөрийн дүрээ кинонууд дээрээ гаргаж дэлгэцнээ мөнхөлдөг байсан төдийгүй “Алфред Хичкок үзүүлж байна” гэх олон ангит кино хүртэл гаргаж байжээ. Хичкокийн бүтээсэн хамгийн алдартай кинонуудаас дурдвал “Вертиго”, “Ребекка”, “Шувууд” зэрэг байж болох юм.


03

Акира Куросава

Кино урлагт 57 жил ажиллахдаа нийт 30 бүтээл туурвисан Акира Куросава нь кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэгд зүй ёсоор ордог. Үнэхээр чадварлаг найруулагч тэрээр цөөн тооны хэдэн жүжигчдийн бүрэлдэхүүн, кино зураг авалтын багдаа үнэнч, тэдэнтэйгээ байнга шахам хамт ажилласан байдаг.

Түүний бүтээсэн кинонуудын дунд “Долоон самурай”, “Рашомон”, “Кагемуша” зэрэг дэлгэцийн хамгийн шилдэг бүтээлүүд багтсан байдаг. Магадгүй Акира Куросавагийн гол амжилт нь барууны үзэгчдийн нөлөөнд огт авталгүйгээр Японы харах өнцгөөс киногоо туурвиж, тэр нь дэлхий даяар амжилттай болж байсан нь байж болох юм.


02

Стэнли Кубрик

Үзэгчдийн хамгийн их хайрыг хүртсэн найруулагчдын нэг нь мэдээж Стэнли Кубрик юм. Бүх зүйлсийг төгс төгөлдөр байлгахыг хичээдэг чанар нь хааяа нэг хэсгийг 50 удаа давтахад ч хүргэдэг байлаа. Гэхдээ үр дүнд нь үнэхээр төгс кино бүтдэг байсан гэхэд буруудахгүй. Кубрикийн хувь нэмэр асар их бөгөөд “The Shining”, “2001: Сансрын аялал”, “Clockwork Orange” зэрэг дэлгэцнээ өөрсдийн тамгалагдсан томоохон бүтээлүүд туурвижээ. 


01

Квентин Тарантино

Жагсаалтын тэргүүн байранд хамгийн их хүндлэл хүлээсэн, кино урлагт шинэ өнгө төрх авчирсан Тарантино эрхмийг оруулж байна. Анхных нь кино болох “Reservoir Dogs” түүнийг алдарт хүргэж, түүний дараа “Pulp Fiction” киногоороо хувьсгал хийж байлаа. Кинонууддаа жижиг дүр бүтээж, өөрийгөө мөнхөлдөг бас нэг найруулагч.

Тарантиногийн кинонууд нэг хэвийн бус өгүүлэл, поп-соёл бүхий харилцан яриаг кино урлагт нэвтрүүлсэн бөгөөд хүчирхийллийг гоёмсог ч юм шиг байдлаар харуулдаг нь бусад найруулагчдын бүтээлээс эрс ялгаатай байдаг. Түүний “Жаки Браун”, “Биллийг хөнөө”, “Суллагдсан Д’жанго” зэрэг бүтээлүүд нь ч дутахааргүй алдартай.

Тарантино “Pulp Fiction” болон “Inglorious Basterds” кинонуудаараа Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан нь түүний чадварыг хангалттай харуулна. 


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


@Майкл пэй!!! Нэг муу commercial киночноор энэ жагсаалт дутаа юу даа!!!
Майкл Бей ? больж үз
Энийг бичсэн хүн нь Сувдан эргийн фэн бололтой шүү. Майкл Бэй хэзээ ч сайн кино хийдэггүй ашиг олохын төлөө л ажилладаг найруулагч.
+1
Martin Scorsese, Sergio leone, Orson Welles, Tim Burton, Robert Zemeckis ........... ???????? Бичигчийнх нь л дүгнэлт бололтой
Америкийн кино урлагийн холбооноос шалгаруулсан жагсаалтад Жон Форд тэргүүлсэн байдаг тэр хайчив.
-1
Кристофер Нолан ороогүй гэж үү? Найруулсан кино нь гарын арван хуруунд багтахуйц цөөхөн ч гэлээ тэд бүгд гайхалтай шүү дээ.
+1
uycfiu;fgi
-1
Эх сурвалж нь хаана байнаа Майкл Бэй багтсан топ 10 гэж ер нь юуч байдгийн арай шүү...
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start