Арав.мн

АНУ-ын галт зэвсэг ашигласан масс аллагууд /амь үрэгдэгсдийн тоогоор/

АНУ-ын галт зэвсэг ашигласан масс аллагууд /амь үрэгдэгсдийн тоогоор/

Өнгөрсөн ням гаригт Лас Вегас хотод хөгжмийн концертын үеэр хажуугийнх нь зочид буудлын цонхноос үзэгчид рүү автомат буугаар гал нээж, 58 хүний аминд хүрсэн аймшигтай явдал дэлхий нийтийг цочирдуулаад байна. Олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагууд АНУ-д үе үе тохиолддог бөгөөд тэдний гол бай нь гэм зэмгүй хүмүүс, сургуулийн хүүхдүүд, оюутнууд байдаг. Энэ нь галт зэвсэг эзэмших, ашиглах хуулинд өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг сануулж байгаа гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. Тус улсад хамгийн олон хүний амь насанд хүрсэн 10 масс аллагыг сануулахад:


10

Форд Хүүд, Техас: 2009 оны 11 дүгээр сарын 5

Амь үрэгдсэн 13, шархадсан 33

Гэмт хэрэгтэн: Нидал Хасан

Сэдэл: Тодорхойгүй, Исламын хэт үзлээс санаа авсан террорист халдлага гэж тайлбарласан байдаг.


09

Сан Бернардино, Калифорни: 2015 оны 12 дугаар сарын 2

Амь үрэгдсэн 16 (2 гэмт этгээд багтсан), шархадсан 24

Гэмт хэрэгтэн: 28 настай Сиед Ризван Фарук ба түүний эхнэр Ташфийн Малик

Сэдэл: Исламын хэт үзэл, жихадизмыг дэмждэг байсан


08

Эдмонд, Оклахома: 1986 оны 8 дугаар сарын 20

Амь үрэгдсэн 15 (гэмт этгээд багтсан), шархадсан 6

Гэмт хэрэгтэн: 44 настай шуудан түгээгч Патрик Шерилл

Сэдэл: Удирдах албан тушаалтнаас өгсөн сануулга, шийтгэлийн эсрэг өшөө авалт


07

Остин, Техас: 1966 оны 8-р сарын 1

Амь үрэгдсэн 18 (гэмт этгээд багтсан), шархадсан 31

Гэмт хэрэгтэн: 25 настай Чарльз Витман

Сэдэл: Сэтгэцийн өөрчлөлт, задлан шинжилгээгээр тархины хавдартай нь илэрсэн. 


06

Сан Исидро, Калифорни: 1984 оны 7-р сарын 19

Амь үрэгдсэн 22 (гэмт этгээд багтсан), шархадсан 19

Гэмт хэрэгтэн: 41 настай Жэймс Хюберти.

Сэдэл: Сэтгэцийн өөрчлөлт


05

Киллийн, Техас: 1991 оны 10-р сарын 16

Амь үрэгдсэн 24 (гэмт этгээд багтсан), шархадсан 27

Гэмт хэрэгтэн: 35 настай Жорж Хеннард

Сэдэл: Эмэгтэйчүүд болон бага үндэстнийг үзэн ядах үзэл. Лубигийн зоогийн газарт болсон аллага.


04

Ньютаун, Коннектикут: 2012 оны 12-р сарын 14

Амь үрэгдсэн 28 (гэмт этгээд багтсан), шархадсан 2

Гэмт хэрэгтэн: 20 настай Адам Ланза

Сэдэл: Сэтгэцийн өөрчлөлт/Амь үрэгдэгсдийн дунд гэмт хэрэгтний ээж болон 6-7 насны 20 хүүхэд байсан. Аллага Сэнди Хүүкийн бага сургуульд болсон./


03

Блаксбург, Виржиния: 2007 оны 4-р сарын 16

Амь үрэгдсэн 33 (гэмт этгээд багтсан), шархадсан 17

Гэмт хэрэгтэн: 23 настай Сеюнг-Хуй Чо 

Сэдэл: Сэтгэцийн өөрчлөлт


02

Орландо, Флорида: 2016 оны 6-р сарын 12

Амь үрэгдсэн 49, шархадсан 58

Гэмт хэрэгтэн: 29 настай Омар Матийн

Сэдэл: Үзэн ядах гэмт хэрэг, террорист аллага


01

Лас Вегас: 2017 оны 10-р сарын 1

Амь үрэгдсэн 58 (гэмт этгээд багтсан), шархадсан 515

Гэмт хэрэгтэн: 64 настай Стефен Паддок

Сэдэл:Тодорхойгүй


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start